7-р сарын 1-нд хэвлэгдэх “Чюшы” сэтгүүлийн 13 дэх дугаарт Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний «Эв нэгдэл ба тэмцэл бол Хятадын ард түмний түүхэн аугаа их үйлсийг бүтээх цорын ганц зам мөн» хэмээх өгүүлэл нийтлэгдэнэ. Уг өгүүлэлд, Ши Жиньпин даргын 2016 оны 10-р сараас 2025 оны 4-р сар хороондын хэлсэн чухал үгийг тэмдэглэсэн юм.
Өгүүлэлд тэмдэглэснээр, Эрч хүч нь эв нэгдлээс, аз жаргал нь тэмцлээс урган гардаг. Эв нэгдэлтэй, тэмцэх үзэл санаатай үндэстэн агуу үйлсийг бүтээж чадна. Харин эв нэгдэл, тэмцлийн замаар замнаж буй улс төрийн нам ялагдал хүлээдэггүй. Хятадын ард түмэн эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, тэмцэх зориг санаагаа үргэлж хадгалсаар ирсэн юм. Нам болон ард түмний ололт амжилтын үндэс нь эв нэгдэл, тэмцлийн үр дүн юм. Иймд эв нэгдэл, тэмцэл нь Хятадын Коммунист Нам болон Хятадын ард түмний тууштай баримталсаар ирсэн гол үзэл баримтлал юм гэжээ.
