solongonews
Дэлхийн засаглалыг боловсронгуй болгох талаар Хятад улсын үзэл бодлыг тайлбарлав
2025-02-19 11:30
Дэлхийн засаглалыг боловсронгуй болгох талаар Хятад улсын үзэл бодлыг тайлбарлав.

Орон нутгийн цагаар 2-р сарын 18-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йоркт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд хэмжээний хурлыг даргалахдаа дэлхийн засаглалыг шинэчлэх, боловсронгуй болгох талаар Хятад улсын үзэл бодлыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Ван И хэлэхдээ, 80 жилийн өмнө Хятад улсын төлөөлөгч НҮБ-ын дүрэмд хамгийн түрүүнд ёслол төгөлдрөөр гарын үсэг зурж, Хятад улсын бийрээр дэлхийн түүхийн өнгөлөг нэгэн хуудсыг бичиглэсэн юм. БНХАУ нь НҮБ дахь хууль ёсны суудалда сэргээснээс хойш дэлхийн засаглалд Ххувь нэмрээ тууштай, тасралтгүй оруулсаар ирсэн. Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлал болон дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь дэлхийн засаглалыг шинэчлэх, боловсронгуй болгоход Хятад улсын шийдлийг хангасан юм гэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл