
Хятадын эрүүл мэндийн их хурал 8 дугаар сарын 19-20-ны өдөр хүртэл Бээжин хотноо болоо. Дарга Ши Жиньпин хуралд оролцож чухал үг хэллээ. Тэрээр онцлохдоо: - Ард түмэн эрүүл мэндийг баталж чадвал бүх талын чинээлэг нийгэм бий болно. Ард түмний эрүүл мэндийг эн тэргүүнд хөгжүүлэхийг стратегийн байранд тавьж, эрүүл энх амьдралыг түгээмэл болгох, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн баталгааг төгөлдөржүүлэх, эрүүл энх орчинг бүтээн байгуулах, эрүүл мэндийг хөгжүүлэхээр гол болгож, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалт болон Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд бат бэх эрүүл мэндийн суурийг тавих хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин дарга мөн онцлохдоо, эрүүл мэнд бол хүний бүх талын хөгжлийг ахиулах зайлшгүй шаардлага мөн. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь нөхцөл мөн, үндэстний хөгжил бадрал ба улс гүрний баяжин хүчирхэгжих чухал бэлгэ тэмдэг бөгөөд өргөн олон ард түмний хамтын хүсэл мөн.
Мөн онцлохдоо, одоогоор аж үйлдвэрлэл, хот тохижилт, амьдралын хэлбэр тасралтгүй хувирах зэргээс болж манай улс мөн олон төрлийн хүнд өвчин нэрвэгдэх аюултай байна. Хэрвээ эдгээр асуудлыг сайн шийдвэрлэхгүй бол ард түмний эрүүл мэндэд хүнд ноцтой нөлөөлж, эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж, нийгмийн эв нэгдэлд нөлөөлөх болно гэж чухалчилжээ.
