Ши Жиньпин: Шинэ оны эхээр анх удаа Швейцари улсад айлчилж, Дэлхийн эдийн засгийн 2017 оны чуулга уулзалтад оролцож байгаадаа маш их баяртай байна. Швейцари бол БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, Шинэ Хятад улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон өрнөдийн орны нэг юм. Хятадтай харилцаагаа хөгжүүлэх талаар хамгийн их анхаарч ирсэн бөгөөд Хятадтай хамгийн түрүүнд чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хамгийн түрүүнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд орж үүсгэн байгуулагч гишүүн орон болсон юм. Хятад, Швейцарийн харилцааг том жижиг орны хамтын ажиллагааны үлгэр жишээ гэж хэлж болох юм. Хятад, Швейцари хоёр тал олон улсын олон асуудлаар адил төстэй байр суурьтай байна. Бид Швейцари улстай олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хоёр орны тэргүүн нар бас "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны санаачилга, ногоон хөгжил зэрэг талаар санал бодлоо солилцож, хоёр орны шинэлэх ухаан техник, шинийг бүтээх, дэд бүтцээр холбогдох, цэвэр эрчим хүч, орон нутгийн харилцаа зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдсэн байна.

