ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Бээжинд 12-р сарын 19-ний өдөр Хятадад суугаа Арабын төлөөлөгч нартай хамтдаа уулзав.
Ван И хэлэхдээ: Ши Жиньпин дарга болон Арабын удирдагчдын хамтарсан удирдлага дор Хятад, Арабын харилцаа түүхэн дэх хамгийн сайн цаг үед орлоо. Хятад улс Арабын орнуудтай хамтаар орчин үеийн хөгжлийг ахиулж, хамтын ирээдүйтэй өндөр түвшний хамтын нийгэмлэг байгуулахад бэлэн байна. Хятад улс Арабын орнуудын стратегийн тусгаар тогтнолоо бэхжүүлж, эв нэгдэл, бие даасан байдалд хүрэхэд нь дэмжлэг үзүүлж, Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдлын төлөө чармайх болно.
Хятадад суугаа Арабын элч нар хэлэхдээ: Хятад улс шударга байр сууриа баримталж, Палестины ард түмний шударга үйлсийг дэмжиж, Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдалд нааштай хувь нэмэр оруулж байгааг Арабын тал өндрөөр үнэлж байна.
