solongonews
Ши Жиньпин Перу улсын ерөнхийлөгч Педро Пабло Кучинский Годартай хэлэлцээр хийв
2016-09-14 16:58
Хятад улсын дарга Ши Жиньпин 13-ны өдөр Ардын их хурлын танхимд Перу улсын ерөнхийлөгч Педро Пабло Кучинский Годартай хэлэлцээр хийсэн байна.

   Ши Жиньпин онцлохдоо, Хятад Перу хоёр тал эрх тэгш байх болон харилцан хүндэтгэхийг чухалчилж, бүх талын стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Дипломат харьцаа байгуулсан 45 жилийн хугацаанд талууд эрх тэгш, нөхөрсөг дотно харьцаатай хамт ажилласаар ирснээрээ хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжсөн бөгөөд бүх салбаруудын хамтын ажиллагаа амжилтад хүрч чадсан мөн, олон улсын чухал бүс нутгийн асуудлын тал дээр санал бодлоо солилцсон нь хоёр орны ард түмэнд ашиг тус хүртээж, дэлхийн аюулгүй байдал ба хөгжилд хувь нэмэр үзүүлсэн. Хятад Перу стратегийн өндөрлөгөөс Засгийн газар, улс төрийн нам, хууль тогтоох байгууллага болон орон нутгийн солилцоог ахиулж, хоёр орны улс төрийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байна. Харилцан ашигтай байх хамтран ажиллах тэр түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Худалдаа, эрчим хүч, ашигт малтмал, дэд бүтэц зэрэг уламжлалт салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн зохион байгуулж, хоёр талын чөлөөт худалдааны гэрээний дагуу ажиллана. Аж үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалтын хүрээний хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, үйлдвэрлэлийн чадвар, одоо үеийн хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалалт, шинэ эрчим хүч зэрэг шинэ салбарууд дахь хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Хоёр талаараа туршлага солилцон нөхөрсөг харьцаагаа бэхжүүлнэ. Хятад улс Перу улстай соёл боловсрол, хэвлэл мэдээлэл, оюуны сан, их дээд сургууль, аялал жуулчлалын салбар дахь солилцоо болон хамтын ажиллагаагаа ахиулж, хууль цааз, хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй билээ. Хоёр талаараа дэлхийн эдийн засгийн засаглал, уур амьсгалын хувиралт, 2030 оны тогтвортой хөгжилтийн асуудал зэрэг холбогдсон сэдвийн тойронд хамтран ажиллаж, хөгжиж байгаа орнуудын хамтын ашиг тусыг хамгаалах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ жил Перу улсад АПЕК-ийн Эдийн засгийн удирдагчид уулзалт зохион байгуулахыг Хятадын тал дэмжиж, Перутэй хамтаар Ази болон Номхон далайн орнууд болон дэлхийн эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ үзүүлэх тал дээр хичээн ажиллахыг хүсэж байна.

        Ши Жиньпин дахин онцлохдоо, Хятад болон Латин Америк тивийн улс орнуудын хамтын ажиллагаа нь өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны чухал агуулга болно. Хятад улс сайн дураасаа Перу болон Латин Америк тивийн орнуудтай улс төрийн яриа хэлэлцээр хийж бүх талаар хамтран ажиллана гэжээ.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл