solongonews
Хятад, Бруней дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд баяр хүргэв
2016-09-30 21:32
Хятад, Бруней дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд баяр хүргэв

        Өнөөдөр Хятад улсын дарга Ши Жиньпин болон Бруней улсын султан Хассанал харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон хороонд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд халуун дотно баяр хүргэлээ" гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

        Ши Жиньпин баярын цахилгаандаа "Хятад, Бруней өнө удаан жилийн уламжлалт найрсаг харилцаатай юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 25 жилд Хятад, Брунейн харилцаа эрүүл, хурдтай хөгжив. Хоёр орны улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиж, бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт нягт зөвшилцөх буюу хамтран ажиллаж ирлээ. Хоёр орон харилцан хүндэтгэн, харилцан эрх тэгш хандаж, том жижиг орнууд эрх тэгшээр харилцах, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийн үлгэр жишиг болсон юм" гэж тэмдэглэжээ.

        Султан Хассанал баярын цахилгаандаа "Бруней, Хятад дипломат харилцаа тогтоосноос хойших 25 жилд хоёр орны харилцаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны ард түмэн хоорондын найрамдал харилцаа тасралтгүй нэмэгдэв. Хоёр орны урт удаан хугацааны харилцан итгэлцэл, сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэх хүсэл зорилтын үндэс суурийн дагуу Бруней, Хятадын харилцаа стратегийн хамтын ажиллагааны харилцаанд шилжлээ. Энэ онд хоёр орон хамтдаа дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх олон үйл ажиллагаа зохиосон нь хоёр орны ард түмний нягт харилцаа, харилцан ойлголцлыг улам нэмэгдүүлсэн" гэжээ.

Найруулагч: Х.УЛААНАА
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл