solongonews
Дин Шюэшян Микронезийн Холбооны Улсын Дэд Ерөнхийлөгч Паликтай уулзав
2025-03-27 10:01
Дин Шюэшян Микронезийн Холбооны Улсын Дэд Ерөнхийлөгч Паликтай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 03-р сарын 26-ны өдөр Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын хуралд оролцохоор Хайнань мужийн Бө Ао хотод ирсэн Микронезийн Холбооны Улсын Дэд Ерөнхийлөгч Паликтай уулзав.

Дин Шюэшян:

- Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга Весли Симинатай хэлэлцээ хийж, Хятад, Микронезийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлуудыг тууштай дэмжиж, худалдаа хөрөнгө оруулалт, дэд бүтэц, далайн эдийн засаг зэрэг чухал салбар дахь хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж, цаг уурын өөрчлөлтийг хамтдаа зохицуулж, Хятад, Микронезийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлэв.

Палик:

- Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг Микронезийн тал өндрөөр үнэлж байна. Микронезийн тал нэг Хятадын зарчмыг баримталж, Тайвань, Хонконг, Шиньжаан зэрэг язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаарх Хятадын байр суурийг тууштай дэмжиж, цаг уурын өөрчлөлтийг хамтдаа зохицуулах талаар Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл