solongonews
Төлөөлөгч Хишигбүрэнгийн “Хоёр чуулга”-нд өгсөн санал
2017-01-20 15:45
Төлөөлөгч Хишигбүрэнгийн санал

Дарга Ши Жиньпин 2014 онд Өвөр Монголын Шилийнгол аймагт ажиллах үеэр гадаадад нээлттэй бодлогыг онцолж, Монгол Улс болон ОХУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэхийг гол ажлын нэг болгон дурдсан. Шилийнгол аймгийн Зүүн Хатавч боомт нь Манжуур, Эрээн хотын дараа орох Өвөр Монголын гурав дахь том байнгын үйл ажиллагаатай олон улсын боомт юм. Зүүн Үзэмчин хошууны Засгийн газар нь орон нутгийн газар зүйн давуу талаа түшиглэн Монгол Улсын зүүн гурван аймаг, ОХУ-тай хамтран ажиллах хөгжлийг идэвхтэй дэмжиж байна. Тус боомт нь Хятадын хойд болон зүүн хойд бүс нутагтай хаяа нийлж буйгаараа хөгжлийн ирээдүйтэй орон зай өргөн байна.

2016 онд боомтоор экспортолсон буюу импортолсон барааны хэмжээ 1 сая гаруй тоннд хүрсэн. Сүүлийн жилүүдэд энэ тоо хэмжээ ерөнхийдөө тогтвортой байна. Харин экспорт импортын бараа бүтээгдэхүүний төрөл зүйл олон болсон. Жишээ нь өвс, адуу, арьс шир, ноос ноолуур гэх мэт. Энэ байдалд хандан Зүүн Үзэмчин хошууны Засгийн газар нь тус боомтыг малын ашиг шимийн солилцооны зориулалттай хилийн боомт болгон нээхээр хичээн ажиллаж байна. Мөн дэд бүтцийн эрчимтэй хөгжлөөр хилийн үйл ажиллагаа өргөн цар хүрээнд тэлсээр байна.

Хил дагуух аялал жуулчлалын бааз байгуулахын хувьд Зүүн Үзэмчин хошуу нь мөн идэвхтэй ажиллаж байна. Энэ оны “Хоёр чуулган”-ы үеэр Өвөр Монгол аялал жуулчлалын салбарыг бусад аж үйлдвэрт нөхөх нөлөө үзүүлэхийг дэмжинэ гэж мэдэгдсэн юм. Зүүн Хатавч боомт нь газар зүйн давуу талаа түшиглэн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломж бүхэн байгаа гэжээ.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл