solongonews
Ши Жинпинь дарга бидний дэргэд
2017-03-13 16:30
Ши Жинпинь дарга бидний дэргэд

3 дугаар сарын 4-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын хорооны V чуулганд оролцож буй Ардчиллаар ахиулах хурал , Тариачин ажилчны Ардчилсан нам, 9.3 эрдэм шинжилгээний нийгэмлэг зэргийн УТЗЗ-ний гишүүдтэй уулзаж, хамтарсан хуралд оролцсон байна.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы Шанхай хотын төлөөлөгчдийн багийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцсон байна.

Ши Жиньпин:

- Том хотын онцлог болон хууль ёсоор нийгмийн хөгжлийн шинэ арга замыг санаачлах нь Шанхай хотын хөгжлийн явц дахь том асуудал болно. Хот суурингийн нарийвчилсан менежмент заавал хотын хөгжилд зохицсон байх хэрэгтэй. Нийгмийг захиран зохицуулах ажлыг сайжруулах, нийгмийн хөгжлийн эрч хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

3 дугаар сарын 7-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Ляонингийн төлөөлөгчдийн хамт Засгийн газын ажлын тайланг хянан зөвлөв.

Тэрээр:
- Ляонин мужийн өнгөрсөн нэг жилийн ажлыг үнэлж, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт бол Ляонин мужийн хөгжлийн заавал туулах зам байж, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд Ляонин мужийн хөгжлийн хошуучлагч болох хэрэгтэй. Түүнчлэн удирдах боловсон хүчний сахилга батыг чангатгаж, улс төрийн нааштай орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэв.


Гуравдугаар сарын 8-ны өдөр дарга Ши Жиньпин Сычуань мужийн төлөөлөгчидтэй уулзаж, төлөөлөгчдийн санал зөвлөгөөг сонссон байна. Мөн өдөр тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэжээ.

Дарга Ши Жиньпин хэлэхдээ, Сычуань мужийн зарим уулын тосгоны байдлыг хараад сэтгэлээр уналаа. Гэвч ууланд авирах төмөр шат тавьснаас сэтгэл санаа тайвширлаа. Орон нутаг руу илүү анхаарлаа хандуулж, ядуурлаас гаргах ажлыг тэргүүн чухал үүрэг болгох хэрэгтэй гэжээ.

3 дугаар сарын 10-ны өдөр Ши Жиньпин дарга Шинжяны төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов.

Тэрээр: 

- "ШУӨЗО бол манай орны баруун умардын аюулгүйн чухал халхавч бөгөөд стратегийн маш өвөрмөц чухал байр суурьтай төдийгүй өвөрмөц асуудлуудад тулгарч байгаа болохоор ШУӨЗО-ны ажлыг сайтар хийж биелүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Тиймээс нийгмийн тогтвортой байдал болон өнө мөнхийн амар амгалан байлгах ерөнхий зорилтын эргэн тойронд засаглал болон орчин үеийн байгуулалтаар удирдуулж, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахаар үндэс суурь болгон эх орны нэгдлийг хамгаалах хэрэгтэй. Үндэстнүүдийн эв санааны нэгдлийг ахиулахаар гол тал болгож, нийгмийн эв нэгдэл болон тогтвортой байдлыг хэлбийхгүй хамгаалж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг маш тууштай хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааг баталгаажуулахад чухалчлан анхаарч, үндэстний эв нэгдлийг тасралтгүй бэхжүүлэн, иргэд нь амар тайван амьдарсан Хятадын онцлогтой социалист Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орныг байгуулахаар чармайх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, үндэстний эв нэгдэл, цэрэг ардын нэгдэл, иргэд цагдаагийн нягтрал, цэрэг арми болон орон нутгийн уялдаа холбоо зэргийг эрчимжүүлэх шаардлагатай. Үндэстний эв санааны нэгдлийн тухай найрамдалт арга хэмжээнүүдийг үргэлжлэн өрнүүлж, сургууль, гэр бүл, нийгмийн боловсролыг эрчимжүүлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын корпус бол Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин болохоор өөрчлөлт хөгжлийн үүргийг нь эвтэй сайхан хэрэгжүүлж, өвөрмөц давуу тал болон эрч хүчийг нь гүйцэд бадруулах хэрэгтэй гэж хэллээ.


ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 3 дугаар сарын 12-ны үдээс хойш XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы Хятадын Ардын Чөлөөлөх Армийн багийн төлөөлөгчдийн хуралд оролцох үеэр онцлохдоо:

- Эдийн засаг, нийгмийн хөгжил болон шинжлэх ухаан, технологийн дэвшил гүн хөрсөнд суурилж, цэрэг, иргэний уялдан хөгжих стратегийг гүнзгий хэрэгжүүлж, цэрэг иргэд хамтдаа шинийг санаачлах, цэрэг иргэдийн технологийн үндсэн элементийн уялдааг түлхүү ахиулж, цэрэг иргэдийн уялдлаа инновацийн систем байгуулахыг хурдатгаж, нэн их хүч оруулан шинжлэх ухаан, технологиор армийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл