solongonews
Хятад, Монголын тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хамтарсан сургалт
2017-05-10 22:26
“Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын боомт дахь нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг батлах болон “Олон улсын эрүүл мэндийн журам 2005” олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилтоор Улсын Чанарын хяналт, хорио цээрийн газрын Хяналт

    

    “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын боомт дахь нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг батлах болон “Олон улсын эрүүл мэндийн журам 2005” олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилтоор Улсын Чанарын хяналт, хорио цээрийн газрын Хяналт шалгалтын хэсэг, Монгол Улсын технологийн хяналт шалгалтын газар хамтран 2017 оны 5-р сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын Замын-Үүд боомтноо Хятад, Монгол хоёр орон тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хил дамнасан хамтарсан сургалтыг анх удаа өрнүүлсэн байна. Энэ нь Хятадын Чанарын хяналт, хорио цээрийн газрын Хяналт шалгалтынхан анх удаа хөрш оронтойгоо хамтран хийсэн сургалт бөгөөд Хятадын дарга Ши Жиньпингийн “Тарваган тахал” зэрэг түргэн чанартай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, боомт дахь чанарын хорио цээрийн хянан шалгалтыг чангатгаж, хүн төрөлхтөнд халдаварлах байдлыг багасгаж хамгийн доод хэмжээнд хүргэх” чухал зааврын дагуу хийсэн үйл ажиллагаа болно. Түүнчлэн “Олон улсын эрүүл мэндийн журам-2005” олон улс хоорондын хамтын ажиллагааг ахиулах үйл ажиллагаа юм байна.    

    Хятад, Монгол хоёр орон 2016 оны 8-р сарын 29-ны өдөр “Хятад, Монголын хилийн эрүүл мэндийг хянан шалгах хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. Тус сургалт Улсын Чанарын хяналт, хорио цээрийн газрын , Монгол Улсын Технологийн яналт шалгалтын газар хариуцан гүйцэтгэсэн бол Хятадын Хорио цээрийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, Монгол Улсын Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Монгол Улсын Замын-Үүд хот зэрэг байгууллага, нэгжүүд хамтран гүйцэтгэсэн байна. Хоёр орны боомтын эрүүл мэнд хорио цээртэй холбогдох 50 гаруй төлөөлөгч оролцсон байна.  

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : http://www.elht.gov.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл