solongonews
Ши Жиньпин Тайландын эзэн хаанд захидал илгээв
2017-01-14 21:35
Ши Жиньпин Тайландын эзэн хаанд захидал илгээв.

Нэгдүгээр сарын 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Тайландын өмнөд нутагт ноцтой үерийн гамшиг болсонтой холбогдуулан Тайландын хаан Маха Важиралонкорнд захидал илгээж, түүнтэй сэтгэл нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпин захидалдаа, "Танай орны өмнөд нутагт болсон ноцтой үерийн гамшгаас болж хүн ард эндэн шархдаж, эд хөрөнгө хохирсныг дуулсан. Би Хятадын засгийн газар, ард иргэд болон хувиасаа нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн болон гамшгийн бүсийн ард иргэдтэй сэтгэл нэгтэй байгаагаа илэрхийлье" гэжээ.

Хятад,Тайланд нь найрсаг хөрш, Хятад улс Тайландын гамшгаас аврах шаардлагын дагуу тусламж үзүүлэхэд бэлэн байна. Эзэн хаан болон Тайландын засгийн газрын удирдлагын дор Тайландын ард түмэн гамшгийг даван туулж, гэр орноо сэргээн босгож чадна гэдэгт би итгэж байна гэж Ши Жиньпин тэмдэглэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл