
Ерөнхий сайд Ли Кэчян, Хятад, Аргентин дипломат харилцаа тогтоосон 45 жилд хоёр орны харилцаа тогтвортой хөгжлөө. Ши Жиньпин дарга эрхэм ерөнхийлөгч тантай олон удаа уулзаж, хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлсэн юм. Хятад улс Аргентины талтай хамт харилцан хүндэтгэн, эрх тэгш харилцаж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа нягтруулж, нийгэм соёлын харилцаагаа эрчимжүүлэн, хамтын ашиг сонирхлоо өргөжүүлэн хамтын хөгжлөө ахиулсан юм гэсэн юм.

Маурикио Макри:
- Аргентин, Хятадын бүх талын стратегийн түншийн харилцаа Аргентин улсад чухал ач холбогдолтой. Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх, харилцан ашигтай хамтран ажиллах маш их нөөцтэй. Хятадын аж ахуйн нэгжүүд Аргентинд хөрөнгө оруулахыг дэмжих бөгөөд өмнөдийн хамтын зах зээлийг идэвхжүүлэн Хятад улстай эдийн засаг, худалдааны олон хэлбэрийн хамтын ажиллагаа өрнүүлж, Латин Америк хийгээд Хятадын харилцааны хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэж хэллээ.
