solongonews
БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхны хурал
2017-05-03 10:59
Хятадын ГХ-ийн сайд Ван И тавдугаар сарын 2-ны өдөр Бээжин хотод Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд болон Олон улсын хамтын ажиллагааны сайд Абдулла Бин Заид Аль Нухайянтай Хятад, Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхны хурлыг хамтдаа удирдан явууллаа.



ГХ-ийн сайд Ван И:

- Хятад болон Арабын Нэгдсэн Эмират улс найрсаг харилцаатай. 2015 онд дарга Ши Жиньпин, Хунтайж Абу-Даби нар хоёр орны харилцааны хөгжлийн зураг төлөвлөгөө боловсруулсан юм. Жил гаруйн туршид хоёр тал олон салбарын хамтын ажиллагаа урагш хөгжиж, сайн сайхан байдлыг бий болголоо гэж хэлсэн байна.

Хэлэлцээр дууссаны дараа Ван И болон Абдулла Бин Заид Аль Нухайян нар "Хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах тухай санамж бичигт" гарын үсэг зурсан юм

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл