solongonews
Дэлхийн интернэт сүлжээний бага хурал болов
2016-11-21 19:09
Дэлхийн интернэт сүлжээний III бага хурал Жэ Жян мужийн Ү Жэньд 16-наас 18-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

 

Дэлхийн интернэт сүлжээний III бага хурал Жэ Жян мужийн Ү Жэньд 16-наас 18-ны өдрүүдэд болж өнгөрлөө.  Энэ удаагийн хурлаар 160 форум, 20 асуудлыг ярилцан судалж, дэлхийн 110 гаруй улс орны 1600 гаруй зочид цуглажээ.

 

Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд видеогоор хэлсэн үгэндээ: - Интернэт сүлжээг сайжруулахад зайлшгүй интернэтийн орон зайн олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, интернэтийн орон зайн хамтын цогцыг байгуулах хэрэгтэй гэжээ.

Хуралд оролцсон талууд үзэхдээ, одоо дэлхийн интернэт сүлжээний хөгжил шинэ шатанд орсон. Иймээс мэдээллийн цаг эриний хөгжлийн хандлагыг сайтар барьж, олон төрлийн өрсөлдөөн сорилтыг хамт туулж, интернэт сүлжээний орон зайн харилцан саадгүй холбогдох, хамтдаа хуваалцан сайжруулахыг биелүүлэх талаар дэмжих ёстой гэжээ.

 

Энэ удаагийн бага хурал "Шинэчлэлийн хөдөлгөгч хүчээр хүн төрөлхтөнд аз жаргал авчиръя-Интернэт сүлжээний орон зайн хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулъя" уриан дор болов. 16-ны үдээс өмнө болсон нээлтийн ёслол дээр Хятад улсын дарга Ши Жиньпин видеогоор үг хэлж, дэлхийн интернэт сүлжээний засаглалыг боловсронгуй болгоход Хятадын ур ухааныг нэмэрлэв. 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл