solongonews
Ван Шяохун Азербайжаны Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Нагиевтай уулзав
2025-02-19 11:59
Ван Шяохун Азербайжаны Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Нагиевтай уулзав.

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун 02-р сарын 18-ны өдөр Бээжинд Азербайжаны Улсын аюулгүй байдлын албаны дарга Нагиевтай уулзав.

Ван Шяохун“Ши Жиньпин дарга,ерөнхийлөгч Ильхам Гейдар оглы Алиев нарын стратегийн удирдлага дор Хятад,Азербайжаны харилцаа өндөр түвшинд урагшилсаар байна.Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж,терроризмтой тэмцэх,мансууруулах бодистой тэмцэх зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, онлайн залилан, онлайн мөрийтэй тоглоом зэрэг хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хамтран тэмцэж,солилцоо ба хууль сахиулах байгууллагын чадавхыг бэхжүүлэн, хууль сахиулах болон аюулгүй байдлын дээд түвшний хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж,Хятад Азербайжаны стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой ахиулах болно”гэжээ.

Нагиев Хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аюулгүй байдлын сорилтыг даван туулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Зохиогч: ДҮН ШЮЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл