solongonews
Ван И Бразилийн гадаад хэргийн сайд Мауро Виейратай утсаар ярилаа
2025-08-29 09:33
ан И Бразилийн гадаад хэргийн сайд Мауро Виейратай утсаар ярилаа

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2025 оны 8-р сарын 28-ны өдөр Бразилийн Гадаад хэргийн сайд Мауро Виейрагийн хүсэлтээр түүнтэй утсаар ярив.

Ван И хэлэхдээ, Хятад Бразилийн харилцаа түүхэн дэх хамгийн сайхан цаг үедээ орлоо. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар харилцан итгэлцэл, найрсаг харилцаа тогтоож, хамтын ирээдүйтэй Хятад Бразилийн хамтын цогц байгуулах стратегийн чухал удирдамж өгсөн юм. Хятад улс Бразилийн талтай стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, бие биенээ тууштай дэмжиж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэж, Хятад Бразил хоёр талын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл