solongonews
ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн х их хурал
2016-11-27 20:58
ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн х их хурал

БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Их хурал 11 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Өвөр монголын ардын хурлын Танхимд хуралдлаа.

Ли Жихэн БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн IХ ээлжийн хороог төлөөлөн их хуралд “Ши Жиньпин даргаар удирдуулсан намын төв хороонд цуглаж, хятад улсын умард орныг илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулъя” сэдвээр ажлын илтгэл хийв.

Их хурлын гол сэдэв нь: Хятадын онцлогтой нийгэм журмын агуу их тугийг өндөрт мандуулж, Ши Жиньпин даргаар гол болгосон намын төв хороонд цуглаж, дарга Ши Жиньпиний чухал ярианууд болон улсаа засаж засаг барих шинэ санаа, шинэ үзэл, шинэ стратегийн бодлогыг гүнзгий хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний Өвөр монголд шинжлэн судлах үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, хил орноо сахин хамгаалж, харилцан туслалцаж, эв найрамдалтай тэмцэж, буцалтгүй урагшилж, хятад улсын умард орныг илүү үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах явдал болно.

Дарга Ли Жихэний илтгэл 8 агуулгаас бүрджээ.

◆ Нэг. Өнгөрсөн таван жилийн ажлын эргэцүүлэл

◆ хоёр. Зангилааны үеийн байдал ба үүрэг

◆ Гурав. аж ахуйн хэлбэрийг өөрчлөн зэрэг дэвшүүлэхийг хурдасган ахиулна

◆ Дөрөв. Социализмын ардчилсан улс төрийг идэвхтэй хөгжүүлнэ

◆ Тав. Социализмын тэргүүний соёлыг харуулна

◆ Зургаа. үндэстнүүдийн ард иргэдийн таатай жаргалтай амьдралыг нэмэгдүүлнэ

◆ Долоо. Байгаль орчин экологийн бүтээн байгуулалтыг бүх талаар чангатгана

◆ Найм. Намын байгууллаа чанга засахыг гүнзгий ахиулна.

БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн IХ ээлжийн Сахилга бат хянан зөвлөх байгууллага их хуралд бичгийн хэлбэрээр мэдэгдэл хийв.

Үр дүн

◆ Эдийн засгийн хөгжил тогтвортой ахисан

◆ Өөрчлөлт нээлт бүх талаар гүнзгийрэв

◆ Ард иргэдийн амьдралын баталгаа сайжирсан

◆ Ардчилал ба хуулийн хэрэгжилт байнгын чанартай хөгжсөн

◆ Соёлын бүтээн байгуулалт өндөр амжилтад хүрэв

◆ Нийгмийн эв нэгдэл тогтвортой болов

◆ Байгаль орчин сайжирсан

◆ Намыг сайн засах ажил гүнзгийрэн сайжирсан

Гол зорилт

Эдийн засгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэнэ
 Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлнэ
 Эдийн засгийг хөгжүүлэх арга хэлбэрийг өөрчилнө
 Ардчилсан, хуулийн дагуу бүтээн байгуулалтыг сайжруулна
 Соёл иргэншил, эв нэгдлийг дэлгэрүүлнэ
 Ард түмний амьдралын түвшинг дээшлүүлнэ
 Байгаль орчны хамгаалалтыг сайжруулна

Найруулагч: САРАА
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл