solongonews
Ши Жиньпин дарга гол сэдэвт илтгэл тавьлаа
2016-09-03 23:19
Ши Жиньпин дарга гол сэдэвт илтгэл тавьлаа

   Хятад улсын дарга Ши Жиньпин 3-ны өдрийн үдээс хойш 2016 оны "Их 20"-ийн бүлгийн үйлдвэр худалдааны дээд хурлын нээлтийн ёслолд оролцож "Хятадын хөгжлийн шинэ гараа- дэлхийн өсөлтийн шинэ зураг" гэх сэдвээр илтгэл хийж, Хятад улс бүтээлч, нээлттэй, холбоотой, хүртээмжтэй дэлхийн эдийн засгийг талуудтай хамтдаа бүтээн байгуулах тухай онцоллоо.

  Ши Жиньпин дарга илтгэлдээ:

   Хятад улсын өөрчлөлт нээлтийн 38 жил бол агуу их замнал юм. Энэ нь хамтдаа баяжих үйл явц бөгөөд Хятад улс дэлхийд хандсан, дэлхий Хятад улс руу хандсан үйл явц болно. Өнөөдрийн Хятад орон түүхийн шинэ гараан дээр зогсож байна. Энэ нь Хятад улсын өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэх гараа юм. Энэ шинэ гараан дээр Хятад улс өөрчлөлтийг хэлбэрэлгүй хэрэгжүүлж, улам сайхан ирээдүйг цогцлоон байгуулна. Бүтээлч хөгжлийн стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, өсөлтийн хөдөлгөгч хүчийг улмаар дайчилна. Цаашид ногоон хөгжлийг хэлбэрэлтгүй урагшлуулж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ. Тэгш шударга журмаар ашгаа хамт хуваалцаж, ард иргэдэд улам их буян эдлүүлнэ. Гадаадад нээлттэй байлгахыг нэмэгдүүлэх замаар хэлбэрэлтгүй явж, харилцан ашигтай хамтдаа хожих цар хүрээг улам өргөжүүлнэ. Хятад улс эдийн засгийн өсөлтийг баталж, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд маш олон хөгжлийн боломж нээнэ гэдэгт итгэл, хүч дүүрэн байна гэсэн байна.

    Ши Жиньпин дарга: -Өнөөгийн дэлхийн эдийн засаг төвөгтэй будлиантай бөгөөд эрсдэл ихтэй байна. Ханжөүгийн дээд уулзалтаар дамжин талуудтай хамтдаа асуудлыг туйлбартай шийдвэрлэх, иж бүрэн бодлого стратегийг агуулсан "жор" гаргаж, дэлхийн эдийн засгийг улам эрчимтэй, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөн нэмэгдүүлэхийг Хятад улс хүсэж байна. "Их 20"-ийн бүлэг бүтээлч, нээлттэй, холбоотой, хүртээмжтэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулах болно. Өсөлт, хөгжлийн үр ашгийг бүх улс орон, ард түмэнд хүртээж, олон орны ард иргэд тэр тусмаа хөгжиж байгаа орнуудын ард иргэдийн амьдралыг өөд нь татах бол бидний зорилго мөн гэж хэллээ.

Илтгэлийн дараа 2016 оны "Их 20"-ийн бүлгийн үйлдвэр худалдааны дээд хурлын дарга, Олон улсын худалдааг дэмжих Хятадын зөвлөлийн дарга Жян Зэнвэй Ши Жиньпин даргад "2016 оны B20 бодлогын зөвлөмж" -ийг гардууллаа.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума, Канадын ерөнхий сайд Трудоу болон олон улсын байгууллагын холбогдох хүмүүс нээлтийн ёслолд оролцсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл