Хятадын ГХЯ-ны сайд Ван И энэ долоо хоногт Энэтхэгт албан ёсны айлчлал хийх бөгөөд Энэтхэгийн талтай "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт болон БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд уулзалтыг хамтдаа амжилттай зохион явуулах талаар санал солилцон, нийтлэг ойлголтод хүрснээр дээд уулзалтуудыг амжилтад хүргэнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 9-нд мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ, 2014 онд Ши Жиньпин дарга Энэтхэгт айлчилж, 2015 онд ерөнхий сайд Моди Хятадад айлчилсны даргаа, Хятад, Энэтхэгийн харилцаа бүх талаар, хурдтай, эрүүл саруул хөгжиж ирсэн. Хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж, хүмүүнлэгийн солилцоо цаашид хөгжсөөр байна. Хоёр орны стратеги зорилт нэгтэй байж, хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөс хол илүү байна. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг биелүүлэх нь хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээх төдийгүй бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой хөгжилд ашигтай юм гэжээ.
Хуа Чүнь-ин: Хятад, Энэтхэг хөгжиж буй орон болон шинээр хөгжиж буй зах зээлийн хамтын том орны хувьд, 9, 10 сард "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалт, БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд уулзалтыг зохион явуулна. Сайд Ван И-ийн айлчлал нь Энэтхэгийн талтай хоёр чухал дээд уулзалтыг сайтар зохион явуулах талаар санал солилцож, дээд уулзалтуудыг амжилтад хүргэх зорилготой юм" гэжээ.
Ван И Энэтхэгт албан ёсны айлчлал хийнэ
2016-08-09 22:55
Хятадын ГХЯ-ны сайд Ван И энэ долоо хоногт Энэтхэгт албан ёсны айлчлал хийнэ.
Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
