solongonews
Ши Жиньпин Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн шинэ хариуцлагатан нартай уулзав
2024-12-20 17:48
Ши Жиньпин Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн шинэ хариуцлагатан нартай уулзав

 

Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны үдээс өмнө Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа, хууль тогтоох, эрх зүйн байгууллагын шинэ хариуцлагатан нартай Макаод уулзав.

Ши Жиньпин тэдэнд дөрвөн талын итгэл найдвар тавив:

 Нэгдүгээрт, ерөнхий үзэл баримтлалыг бий болгож, улс орны язгуур эрх ашиг сонирхол болон Макаогийн нийтлэг ашиг сонирхлоос үүсэж, асуудлыг их талаас авч үзэж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах ёстой.

   Хоёрдугаарт, шаргуу хөдөлмөрлөх үүргийг чангатгаж, эдийн засгийн зохих хэмжээний олон туйлт хөгжлийг эрчтэй ахиулж, бизнесийн нэн таатай орчин бүрдүүлэн, Макаогийн тогтвортой, тайван байдлыг хэвээр хадгална.

Гуравдугаарт, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, засаг даргын удирдлага дор, салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, захиргааны үр ашгийг бодитоор дээшлүүлэх ёстой.

Дөрөвдүгээрт, ариун чигч, шударга ёсыг сахиж, Макаогийн оршин суугчдын өдөр тутмын амьдралын хэрэгцээг байнга санаж, гартаа байгаа эрх мэдлээ болгоомжтой ашиглаж, ард түмэндээ үнэнхүү тустай, ариун шударга, сайн удирдлага болох ёстой. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл