ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин:
Намын төв хорооноос Хятадын Агаарын тээврийн хөдөлгүүрийн группийн компани байгуулах шийдвэр гаргасан нь хүчирхэг цэрэг стратегийн явдал байж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, агаарын тээврийн салбарын шинэчлэлийг ахиулахад авсан томоохон санаачилга болно. Та нар зорилгоо, хариуцлагаа сайн цээжилж, үндэсний ашиг сонирхлыг хүндэтгэн, цэргийн болон иргэний хөгжлийн нэгтгэлийг гүнзгийрүүлж, шинэ зүйлд тулгуурласан стратегийг хэрэгжүүлэх талаар шаардах хэрэгтэй. Шинэ зүйлийг сэдэж, шинэчлэлийг дэмжин агаарын тээврийн хөдөлгүүр болон хийн сэнсний бие даасан судалдаа ба үйлдвэрлэлийг хурдасгаж, Хятад орноо агаарын тээврийн хүчирхэг улс болгон бүтээн байгуулахад зүтгэнэ гэжээ.
Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян:
- Хятадын Агаарын тээврийн хөдөлгүүрийн группийн компани байгуулах бол намын төв хороо, төрийн зөвлөлөөс гаргасан томоохон стратегийн шийдвэр болно. Агаарын тээврийн хөдөлгүүр бол үндэсний чухал зэвсэг, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын оргил юм. Энэ талд хурдан томоохон амжилт байгуулах нь Хятад улсын эдийн засаг ба батлан хамгаалах хүчин чадлыг дээшлүүлэх ба үндэсний хүчийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бий болгох, Цэргийн болон иргэний хамтын ажиллагааны стратеги баримтлах, Дэлхийн хэмжээний агаарын тээврийн хөдөлгүүртэй компани байгуулахаар зорилгоо болгож, шинэчлэлийг үүдэн, бие даасан шинэ зүйлд тулгуурлан, урам зоригтойгоор оролдох ба гадаадын туршлагаас идэвхтэй сурна. Та нар итгэлцлийг хөзөрдүүлэхгүйгээр, агаарын тээврийн хөдөлгүүрийн батлан даагч, хүчирхэг улсыг байгуулах бүтээн байгуулагч ба шинэ зүйлд тулгуурласан хөгжлийн дадлагажигч болж, үндэсний аюулгүй байдал, шинэ эрч өсөлтийг дэмжин хамгаалахын тулд эдийн засаг, нийгмийн тогтвортой эрүүлээр хөгжихийг дэмжихэд хувь нэмэр оруулна.
ХКН-ын Төв хорооны гишүүн, төрийн зөвлөлийн дэд сайд Ма Кай хуралд оролцож үг хэлжээ. Ма Кай:
- Ши Жиньпин дарга болон Ли Кэчян сайдын чухал зааврыг суралцаж, намын төв хороо, төрийн зөвлөл болон цэргийн төв комиссын шийдвэрийг бүх талаар хэрэгжүүлж, томоохон төслүүд ажлын хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулан, хөгжлийг баримтлан, агаарын тээврийн хөдөлгүүрийн бие даасан хөгжлийн замыг нээнэ. Шинэчлэлийг гүнзгийрүүлэн, хүчирхэг шинэ орчин үеийн аж ахуйн нэгж бий болгоно. Цэрэг болон иргэнийг нэгтгэж, үндэсний батлан хамгаалах бүтээн байгуулалт ба эдийн засгийн нийгмийн хөгжилд илүү сайн үйлчилнэ. Чадвартай хүн хүмүүжүүлэхээр гол болгон авьяастай, технологи туршлагатай, өндөр ур чадвартай боловсон хүчийг төлөвшүүлэн, агаарын тээврийн хөдөлгүүрийг бие даасан стратеги болгон өөрчилж, Хятад улсыг агаарын тээврийн том улс байснаас агаарын тээврийн хүчирхэг улс болгох стратеги өөрчлөлтийг биелүүлнэ.
Төрийн зөвлөлийн гишүүн Ван юун хуралд оролцсон бөгөөд Ши Жиньпин дарга болон Ли Кэчян сайдын зааврыг уншжээ.
Төв болон үндэсний холбогдол бүхий салбар, Бээжин хот, төвийн цэргийн комиссын холбогдолтой салбар ба холбогдолтой аж ахуйн нэгж, дээд сургуулийн төлөөлөгч нар хуралд оролцов.
