”Нэг бүс нэг зам” санаачилга урт хугацааны ач холбогдолтой төсөл юм
2017-05-15 10:09
Чехийн Ерөнхийлөгч Милос Земан 5-р сарын 14-нд ”Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцон үг хэлэв.
Тэрээр: - Энэ санаачилга орчин үеийн түүхэнд урт хугацааны ач холбогдолтой төсөл юм гэсэн байна. Мөн Хятад улсын дарга Ши Жиньпиний гаргасан "нэг бүс нэг зам" санаачилгын аугаа их зорилго зорилтод баярлаж буйгаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Милос Земан: - Чех улс тус уулзалтын үеэр "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны 22 төсөл эхлүүлж, бусад 16 төслийг энэ оны 7-р сард болох Чех-Хятадын хөрөнгө оруулалтын форумын үеэр эхлүүлнэ гэж хэллээ. Тэрээр "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад төрийн болон хувийн хөрөнгөөр хөрөнгө босгох асуудлыг зохицуулахыг санал болгосон байна.
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
