solongonews
Ши Жиньпин, Антонио Коста, Урсула фон дер Лейен нар харилцан баярын цахилгаан илгээв
2025-05-07 16:58
Ши Жиньпин, Антонио Коста, Урсула фон дер Лейен нар харилцан баярын цахилгаан илгээв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 06-ны өдөр Европын зөвлөлийн дарга Антонио Коста, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен нар БНХАУ болон Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ“БНХАУ болон Европын Холбоо нь иж бүрэн стратегийн түнш бөгөөд олон туйлт байдлыг ахиулагч хоёр том хүчин, даяаршлыг дэмжигч хоёр том зах зээл бөгөөд олон янз байдлыг санаачилдаг хоёр том соёл иргэншил юм. Дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш хоёр талын олон давхаргын бүх салбарын хэлхээ холбоо нягт уялдаатай байсаар ирсэн бөгөөд яриа хэлцэл хамтын ажиллагаа маань баялаг амжилтад хүрч, хүмүүнлэгийн салбарын солилцоо далайцтай өрнөн, олон талт зохицуулалт үр дүнтэй боллоо. Хоёр талын харилцаа нь мөн дэлхийн энх тайван хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан юм” гэжээ.

Ши Жиньпин“Миний бие Хятад Европын харилцааны хөгжилд маш их ач холбогдол өгдөг бөгөөд дарга Антонио Коста, дарга Урсула фон дер Лейен-тэй хамтран зүтгэж, БНХАУ Европын холбооны харилцааны улам гэгээн саруул ирээдүйг цогцлооход бэлэн байна. Хятад Европ хоёр тал дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд илүү их хувь нэмэр оруулах ёстой”гэж онцлов.

Европын Холбооны удирдагчид, Европын Холбоо нь Хятад улстай түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, цэцэглэл, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, дарга Антонио Коста, дарга Урсула фон дер Лейен нар харилцан баярын цахилгаан илгээлээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл