Ши Жиньпин дарга баярын захидалдаа, энэ хоёр уулзалт эхэлсэнд баяр хүргэж, стратегийн хамтын ажиллагааны зорилго зорилт үеийн үед найрсаг байх үзэл ойлголтыг баримтлан, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэх тухай миний Ерөнхийлөгч В.Путинтэй тохиролцсон нийтлэг ойлголт юм. ХКН, Нэгдсэн Орос Нам механизмын хэлхээ холбоогоо нягтруулах нь хоёр намын бүтээн байгуулалт, хоёр талын стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахины энх тайван, хөгжлийг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баярын захидалдаа, Орос, Хятадын харилцаа хамгийн өндөр түвшинд хөгжиж буй нь одоогийн их гүрэн хоорондын хамтын ажиллагааны жишиг болжээ. Энэ удаагийн арга хэмжээ амжилтад хүрч, хоёр ард түмний ойлголцол найрамдлыг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна гэж тэмдэглэсэн байна.
\Орчуулсан: САРАНТУЯА\
