БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян, мөн Люй Юньшань, Жан Гаоли нар тус арга хэмжээнд оролцон төлөөлөгчдөд шагнал гардуулав. Ли Кэчян Намын Төв хороо болон Төрийн Зөвлөлийн нэрийн өмнөөс чухал үг хэлсэн бөгөөд Жан Гаойли хурлыг удирдлаа.
Намын Төв хороо, Улсын байгууллага болон Цэргийн явдлын холбогдох дарга удирдлагууд, шинжлэх ухаан технологийн салбарын нийт 3300 хүн хуралд оролцсон байна.

2016 оны Хятадын Шинжлэх ухаан, технологийн шагнал нийт 279 төсөл, долоон шинжлэх ухаан, технологийн мэргэжилтэн болон нэг олон улсын байгууллагад шагнал олгосон юм. Үүнд, шинжлэх ухаан, технологийн хамгийн дээд шагнал (2 хүн), Хятадын байгалийн шинжлэх ухаан технологийн 42 шагнал, шинжлэх ухаан, технологийн шинийг санаачилсан 66 шагнал болон шинжлэх ухаан, технологийн дэвшлийн 171 шагналыг хамарсан байна. Үүнээс гадна, таван гадаадын шинжлэх ухаан, технологийн мэргэжилтэн болон олон улсын нэг байгууллагад БНХАУ-ын олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны шагнал хүртээсэн байна.
