solongonews
Намын өөрийн хувьсгалын шаардлагыг цаашид хэрэгжүүлнэ
2025-07-01 09:12
Намын өөрийн хувьсгалын шаардлагыг цаашид хэрэгжүүлнэ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 06-р сарын 30-ны үдээс хойш хуралдаж, гадаадад айлчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэрэг найман талын асуудлаарх намны төв хорооны дүрэм тогтоолын үзэл баримтлалыг баримтлах болон хэлбэрдэл, хүнд суртал, үрэлгэн байдал зэрэг дөрвөн талын хэв суртлын засаж залруулах урт хугацааны механизмыг илүү боловсронгуй болгон хэрэгжүүлэх тухай 21 дэх нийтийн сургалт зохион байгууллаа. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нийтийн сургалтыг даргалсан бөгөөд намын төв хорооны нэрийн өмнөөс ХКН-ын  нийт гишүүдэд 7-р сарын 1-ний ХКН байгуулагдасан өдрийн баярын мэнд дэвшүүлжээ.

Тэрээр хэлэхдээ, Өөрийн хувьсгал бол мандан буурах түүхэн мөчлөгөөс гарах манай намын хоёр дахь хариулт юм. Намын хэв суртлыг чангатгахаас гардаж, намыг бүх талаар чанга засах нь шинэ эрин дэх намын өөрийн хувьсгалын чухал туршлага юм. Намын өөрийн хувьсгалыг ахиулан, үзэл ухамсраа дээшлүүлж, намдаа шударга байж, эрх мэдлийг дүрэмжүүлж, сахилга батыг чанга сахиж, намаа хянан засах үүрэг хариуцлагаа ухамсарлах зэрэг талаар цаашид илүү бодитой ажил хийх ёстой” гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Намын байгууллага, намын гишүүд ямар давхаргад ямар ажил хийж байсан ч өөрийн хувьсгал хийх үүрэг хариуцлагатай юм. Удирдах боловсон хүчин тэр дундаа ахмад боловсон хүчин нь өөрийн хувьсгалын талаар дуурайл үзүүлэх хэрэгтэй. Авилгатай тэмцэхэд эрхээ хэрэгжүүлэх асуудлыг эрхбиш журамжуулах хэрэгтэй. Намын гишүүн, боловсон хүчнүүд бүх эрхийг ард түмэн өгсөн гэдгийг ямагт бат санаж, ард түмэн, намын байгууллагууд, хууль дүрэмд хүндэтгэлтэй хандаж, итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй” гэжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл