solongonews
Ши Жиньпин дарга Казакстаны хэвлэлд нийтлэл бичив
2017-06-07 20:42
Хятад улсын дарга Ши Жиньпин Казакстанд төрийн айлчлал хийхээсээ өмнө буюу 6-р сарын 7-нд ”Казахстаны үнэн сонин”-д ”Хятад, Казакстаны харилцаанд алтан жигүүр ургуулъя” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн байна.

        Ши Жиньпин дарга нийтлэлдээ:

- Зуны сайхан улиралд миний бие Ерөнхийлөгч Назарбаевын урилгаар Казакстанд гурав дахь удаа айлчилж, ШХАБ-ын дээд уулзалт, Астанагийн тусгай экспогийн нээлтийн арга хэмжээнд оролцох гэж байна. Казакстаны өргөн уудам үзэсгэлэнт тал нутаг, угалзлан урсах гол мөрөн, өдрөөс өдөрт шинэчлэгдэн өөрчлөгдөж буй бүтээн байгуулалт, элэгсэг даруу ард түмэн санаанаас гарахгүй юм. Энэ удаа ийм сайхан нутагт дахин айлчлах болсондоо миний сэтгэл догдолж байна гэж хэлсэн байна.

Ши Жиньпин дарга:

- Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт бидэнд урьд байгаагүй түүхэн боломж нээж байна. Энэ удаа Казакстанд айлчилж буй бидний гол зорилго бол Ерөнхийлөгч Назарбаевтэй шинэ нөхцөлд хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хэрхэн ахиулж, Хятад, Казакстаны бүх талын хамтын ажиллагааг хэрхэн түргэн хөгжүүлэх талаар санал солилцож, бүх талын төлөвлөлт хийх болно. Бид хоёр орны хамтын хөгжлийн зам улам дардан, улам урагштай байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэж хэллээ.

Мөн Ши Жиньпин дарга үргэлжлүүлэн:

- Миний энэ удаа Казакстанд айлчлах бас нэгэн гол ажил бол ШХАБ-ын Астанагийн дээд уулзалтад оролцох явдал юм. Казакстан ШХАБ-ын ээлжит дарга орон болсноос хойш тус байгууллагын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл