solongonews
Ардын баатруудад хүндэтгэл үзүүлэх ёслол болов
2016-09-30 21:18
Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли зэрэг Нам, төрийн удирдагчид болон нийслэлийн олон салбарынхны төлөөлөгчид хамтдаа ёслолын үйл ажиллагаанд оролцов.

        Жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрийг Хятад улсын хуулиар тогтоосон "Амь үрэгдсэн баатруудыг дурсах өдөр" юм. Хятадын ажилчин, тариачдын улаан армийн урт замын аян дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. 30-нд амь үрэгдсэн баатруудыг дурсах өдрөөр ардын баатруудад зориулан хүндэтгэлийн цэцгийн баглаа өргөх ёслол Бээжингийн Тянь Ань Мэний өргөн талбайд зохиогдов. Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли зэрэг Нам, төрийн удирдагчид болон нийслэлийн олон салбарынхны төлөөлөгчид хамтдаа ёслолын үйл ажиллагаанд оролцов. Өглөө 10 цаг болоход Ши Жиньпин зэрэг нам, төрийн удирдагчид Тянь Ань Мэний өргөн талбайд хүрэлцэн ирж, ардын баатруудад зориулан хүндэтгэлийн цэцгийн баглаа өргөх ёслолд оролцов. Хятадын АЧА-ын бүрээ хөгжмийн анги "Амь үрэгдсэн баатруудыг дурсах бүрээн дуу"-ыг дуугаргаж, амь үрэгдсэн баатруудад хүндэтгэл илэрхийлэн, ёслол үйлдлээ. 9 том цэцгийн баглааг нэгэн шугамд зэрэгцүүлэн байрлуулж, цэцгийн баглаанд "Ардын баатрууд үүрд амьд мөнх" гэсэн 8 алтан шар өнгөөр бичсэн туузыг уясан байлаа.

      2014 оны 8 дугаар сард 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 10 дугаар хурлаас жил бүрийн 9 дүгээр сарын 30-ныг Хятад улсын амь үрэгдсэн баатруудыг дурсах өдөр болгон шийдвэрлэж, хуулиар тогтоосон бөгөөд жил бүрийн энэ өдөр амь үрэгдсэн баатруудыг дурсах үйл ажиллагаа зохиохоор тогтоосон юм. 

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл