solongonews
Ван И НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
2025-02-20 17:24
Ван И НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй уулзав

Тухайн газрын орон нутгийн цагаар 2-р сарын 18-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Нью-Йоркт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээд түвшний хуралд оролцохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриштэй уулзав.

Ван И дарга Ши Жиньпиний мэндчилгээг Антони Гутерришт уламжилав. Энэ жил НҮБ үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа нь өнгөрсөн үеэ түшиглэн, ирээдүйг бүтээхэд чухал ач холбогдолтой юм. Хятад улс энэ сард Аюулгүйн зөвлөлийн ээлжит даргын хувиар "Олон талт үзлийг хэрэгжүүлэх, дэлхийн засаглалыг сайжруулах" сэдэвт дээд түвшний уулзалт хийхийг санал болгосон нь талуудын эерэг хариуг авч, Аюулгүйн зөвлөлийн 80 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр талууд дээд хэмжээнд нийтлэг ойлголтод хүрч, олон талт хамтын ажиллагааг дэмжиж, дэлхийн засаглалыг сайжруулахыг хатуу уриалав. Хятад улс НҮБ-ын үндсэн үүргийг тууштай дэмжиж, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажлыг дэмжиж, НҮБ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, илүү их зөвшилцлийг бий болгож, илүү их нөөцийг нэгтгэж, жинхэнэ олон талт үзлийг хамтран хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсийг ахиулахад бэлэн байна. 

Антони Гутерриш Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг  уламжилж өгөхийг Ван И-д хүрсэв. Хятад улс олон талт үзлийг баримталж, НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж байгааг НҮБ өндрөөр үнэлж, дэлхийн засаглалын өөрчлөлт, хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх энэ хурлыг зохион байгуулах Хятадын санаачилгыг нааштай үнэлж байна. Тэрээр хэлэхдээ, НҮБ Хятад улсын гүйцэтгэх үүргийг дээд хэмжээнд чухалчилж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачилгыг бүрэн хүлээн зөвшөөрч, идэвхтэй дэмжиж байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл