solongonews
Ши Жиньпин То Лам нар хэлэлцээ хийв
2025-04-15 10:07
Ши Жиньпин То Лам нар хэлэлцээ хийв

Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 14-ний үдээс хойш Вьетнамын Коммунист намын төв хорооны төв байранд Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин дарга: - Вьетнамд төрийн айлчлал хийж, ерөнхий нарийн бичгийн дарга То Ламтай эхний ээлжийн харилцан айлчлалыг хийж байгаадаа маш их баяртай байна. Энэ жил Вьетнамын Коммунист нам байгуулагдсаны 95 жилийн ой, Вьетнам улс байгуулагдсаны 80 жилийн ой, Вьетнамын эв нэгдлийн 50 жилийн ой тохиож байна. Би Хятадын Коммунист нам болон Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс Вьетнамд халуун баяр хүргэж байна. Вьетнам улс үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон социалист замаар замнаж, 2026 онд Вьетнамын Коммунист намын 14-р их хурлыг амжилттай хуралдуулж, нам, улс орны бүтээн байгуулалтын "Хоёр дахь зуун жилийн зорилт"-д хүрэхийн тулд тасралтгүй урагшлахыг Хятад улс урьдын адил дэмжинэ гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин онцлохдоо: Энэ жил бол Хятад, Вьетнам дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, "Хятад, Вьетнамын иргэдийн солилцооны жил" тохиож байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр тал үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэлд бие биенээ дэмжиж, социалист бүтээн байгуулалтын үйлсэд гар нийлэн зүтгэж, өөрсдийн шинэчлэлийн үйл явцыг ахиулан, социалист орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгосон юм.

Ши Жиньпин дарга Хятад, Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх зургаан арга хэмжээг санал болгов. 

Нэг. Өндөр түвшний стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх. 

Хоёрт. Аюулгүй байдлын илүү бэхлэг халхавчийг бий болгох. 

Гурав. Илүү өндөр чанартай, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх. 

Дөрөв. Олон нийтийн санаа бодлын холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэх. 

Тав. Илүү нягт олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх.

 Зургаа. Илүү сайн тэнгис далайн харилцааг бий болгох эдгээр болно.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамд төрийн айлчилал хийж буйг То Лам халуун дотноор угтаж байна гээд Ши Жиньпин дарга бол Хятадын ард түмний гарамгай удирдагч, Вьетнамын ард түмний агуу найз юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин энэ оны анхны айлчлалаа Вьетнамд хийсэн нь Вьетнам-Хятадын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, Вьетнамыг дэмжиж байдгийг бүрэн харууллаа. Энэхүү айлчлал нь хоёр нам болон хоёр орны найрсаг харилцааны түүхэн дэх шинэ үйл явдал болж, хоёр орны стратегийн ач холбогдол бүхий хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулалтад шинэ ахиц дэвшил гаргах нь дамжиггүй юм гэж онцолжээ.

Хэлэлцээний дараа хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нар Хятад, Вьетнамын дэд бүтцийн холболт, хиймэл оюун ухаан, гаалийн хяналт шалгалт, хорио цээрийн хяналт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, соёл спорт, иргэдийн амьжиргаа, хүний ​​нөөцийн хөгжил, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааны 45 баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд хамт оролцов.

Хоёр тал бас "БНХАУ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад, Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэх тухай хамтарсан мэдэгдэл" нийтэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл