solongonews
Ли Жихэн ӨМӨЗО-ны Намын гишүүн удирдлагын хурлыг даргалахын хамт үг хэлэв
2017-02-21 17:45
Ли Жихэн ӨМӨЗО-ны Намын гишүүн удирдлагын хурлыг даргалахын хамт үг хэлсэн байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо намын гишүүн удирдлагын хурлыг 2 дугаар сарын 20-ны үдийн хойно хуралдуулж, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Төвийн Улс Төрийн Товчооны Ардчиллын Амьдралын Хурал дээрх чухал ярианы үзэл санааг уламжлан суралцав. ХКН-ын Өвөр Монгол хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихэн хурлыг даргалахын хамт үг хэлж онцлохдоо, улс төрийн ухамсар, их талын ухамсар, голлох ухамсар, нэгдсэн байх ухамсрыг цаашид чангатган, ухамсраасаа ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний голлох байр суурийг хамгаалан, Намын төв хорооны эрх сүрийг хамгаалж, Ши Жиньпин даргаар гол болгосон Намын төв хорооны эрс чанга удирдлага дор Өвөр Монголын бүх талаар намаа чанга засах ба эдийн засаг нийгмийн хөгжлийн шинийг тасралтгүй нээж, шилдэг амжилтаар намын XIX их хурал амжилттай хуралдаж, Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх хэрэгтэй гэв.

Ли Жихэн хэлэхдээ, өнгөрсөн жилийн эцэст болсон Төвийн Улс Төрийн Товчооны Ардчиллын Амьдралын Хурал нь бүх шатны намын зохион байгуулалт ба удирдах баг, удирдлагуудад баримжаа болж хэв загвар үзүүлж, бүх намд хүчирхэг том жишээ үзүүлэх үр нөлөө гаргажээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал яриа нь бүх тал болон стратегийн бодлогын өндрөөс бүх талаар намаа чанга засах дээр анхаарлаа төвлөрүүлж, нам болон улстай холбогдох илүү олон чухал том зарчмын асуудлын тухай маш олон шинэ шаардлага дурджээ. Яриа нь эрт өдгөө, дотоод гадаадыг холбон, Марксын үзлийн үнэн ёсны гэрэл гэгээг цацруулсан чухал сурвалж бичгийн агуулга болсон бөгөөд намын XVIII удаагийн төв хорооны VI бүгд хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлэх намын хичээл болж, намын XIX их хурлын ялалттай хуралдахад чухал үзэл санаа болон улс төрийн суурь тавин өгчээ.

Тэрээр мөн онцлохдоо, Өвөр Монголын бүх шатны намын зохион байгуулалт, бүх шатны удирдах баг, өргөн олон намын гишүүн удирдлагууд заавал ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Төвийн Улс Төрийн Товчооны Ардчиллын Амьдралын Хурал дээрх чухал ярианы үзэл санааг хянамгай суралцан гүнзгий ойлгож, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл санаа ба төрийг засаж засаг барих шинэ ойлголт шинэ үзэл санаа шинэ стратегийг суралцан хэрэгжүүлэхтэй уялдуулан суралцан ойлгож, бодит үйл ажиллагаандаа хэрэглэж, нэвтэртэл ойлгож, ярианы үзэл санаагаар тархиа үнэнхүү зэвсэглэн, үйл ажиллагаагаа жолоодуулж, ажлаа ахиулах хэрэгтэй гэжээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны хамаарагдах мужийн зэргийн удирдах нөхөд, бүх аймаг хотын нам засгийн гол дарга удирдлага, орны шууд харьяа байгууллага нэгж ба төвийн Өвөр Монголд суугаа байгууллага нэгжийн намын гишүүн гол дарга удирдлага хуралд оролцов.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл