Тухайн нутгийн цагаар 05-р сарын 07-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин“Энх тайвны бамбар, цаг үеийн шинэ хуудас-Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон ЗХУ-ын Эх орны аугаа их дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан Хятад Оросын соёлын солилцооны арга хэмжээ”-нд баярын захидал илгээв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ“80 жилийн тэртээ Хятадын ард түмэн, Оросын ард түмэн хамтдаа дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад түүхэн хувь нэмэр оруулж, агуу найрамдлыг бэхжүүлж, хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжих бат бөх үндэс суурийг тавьсан юм.80 жилийн дараах өнөөдөр хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Оросын харилцаа үргэлжлэн шинэ эрч хүчтэй болж, шинэ хэлбэрийн том гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болж байна” гэжээ.
Мөн Ши Жиньпин“Иргэдийн соёлын харилцааг бэхжүүлэх нь харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн,сайн хөршийн найрамдлыг ахиулж,хоёр орны харилцааг хөгжүүлж, нийгэм, олон нийтийн санаа бодлыг бататгахад асар их бөгөөд өргөн цар хүрээтэй чухал ач холбогдолтой юм.Хоёр орны хэвлэл мэдээллийнхэн эрхэм зорилгоо хуваалцаж, гар нийлэн ажиллаж, ард түмэнтэйгээ халуун дотно харилцааг бэхжүүлэн, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалд шинэ эрч хүч оруулж, Орос, Хятад хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмнэ гэдэгт найдаж байна”гэжээ.
Уг арга хэмжээг Хятадын төв радио телевиз,Бүх Оросын Төрийн телевиз, өргөн нэвтрүүлгийн компани хамтран Москвад зохион байгуулсан юм.Мөн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн уг арга хэмжээнд захидал илгээж баяр хүргэсэн байна.
