ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 7-р сарын 30-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлыг даргалан хуралдууллаа. Энэхүү хурлаар, ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв Хорооны 4-р бүгд хурлыг 10-р сард Бээжинд хуралдуулахаар шийдсэн байна. Тус хурлын үеэр ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо ХКН-ын Төв хороонд ажлаа тайлагнаж , “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний саналыг судлан боловсруулж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, оны сүүлийн хагасын эдийн засгийн ажлыг байршуулах болно.
Уг хурал онцлон тэмдэглэхдээ, "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаа бол социалист орчин үеийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх зангилаа үе шат юм. Одоогийн байдлаар хөгжлийн орчин нөхцөл төвөгтэй байж, боломж ба сорилт зэрэгцэн оршиж байна. Хятадын эдийн засгийн үндэс суурь тогтвортой, давуу тал товойм байгаа тул бид стратегийн зохицуулалтаа сайтар төлөвлөж, сорилтын эсрэг идэвхтэй ажиллаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг үсрэнгүй ахиулж, гайхалтай үр дүнд хүргэх ёстой гэжээ.
Хурлаас мөн онцлон дурдахдаа, "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгож, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай баримталж, тогтвортой хөгжлийг хангаж, эдийн засгийн үр дүнтэй өсөлтийг дэмжин, орчин үеийн шинэчлэлтийн шийдвэртэй ахиц дэвшлийг хангах ёстой. Он гарсаар эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлж, чансаатай хөгжил тодорхой үр дүнд хүрч, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин хөгжиж, өөрчлөлт шинэчлэлт гүнзгийрч, эрсдэлийг үр дүнтэй хяналтдаа авч, иргэдийн амьжиргааны баталгаа улам сайжирсан байна гэжээ.
Уг хуралд дурдсанаар, оны сүүлийн хагаст эдийн засгийн ажлыг тогтвортой байлгахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх ёстой, төсвийн идэвхтэй бодлого болон мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж, Засгийн газрын бондын зарцуулалтыг түргэтгэн, санхүүгийн зардлыг бууруулж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, хэрэглээ, жижиг үйлдвэрлэл болон гадаад худалдааг дэмжих шаардлагатай. Шинэчлэлийг гүнзгийрүүлж, шинээр бий болж буй үйлдвэрүүдийг хөгжүүлж, зах зээлийн дэг журмыг оновчтой болгож, үндэсний нэгдмэл зах зээлийн бүтээн байгуулалтыг ахиулах ёстой. Мөн өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, экспортын татварын хөнгөлөлтийг оновчтой болгож, чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийг байгуулах ёстой гэж онцлон тэмдэглэжээ.
Уг хурал мөн, удирдах боловсон хүчнүүд улс төрийн зөв байр суурийг баримталж, бизнес эрхлэгчид чансаатай бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөж, намын төв хорооны шийдвэрийг бүх бүс нутаг, салбарт сайтар хэрэгжүүлж, чансаатай хөгжлийг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэх ёстой гэжээ.
