solongonews
”ХКН-ын түүх” номын III ботийн тэргүүн боть удахгүй хэвлэгдэнэ
2024-12-23 10:48
”ХКН-ын түүх” номын III ботийн тэргүүн боть удахгүй хэвлэгдэнэ

ХКН-ын Төв хорооны зөвшөөрлөөр ХКН-ын Төв хорооны Намын түүх болон сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгээс эмхлэн найруулсан "ХКН-ын түүх" номын III ботийн тэргүүн ботийг удахгүй ХКН-ын түүхийн хэвлэлийн хорооноос хэвлэн нийтлэх гэж байна.

"ХКН-ын түүх" номын III ботийн эмхлэн найруулах ажил нь I, II ботийг хэвлүүлсний дараа ХКН-ын Төв хороо Намын түүх болон сурвалж бичгийн судалгааны хүрээлэнд даалгасан улс төрийн томоохон үүрэг хариуцлагатай ажил юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үүнд ихээхэн анхаарал хандуулж, олон удаа чухал заавар өгч, эмхлэн найруулах ажлыг удирдан чиглүүлсэн юм.

"ХКН-ын түүх" номын III ботийн тэргүүн ботид 1978 оны 12-р сард болсон ХКН-ын XI сонгуулийн Төв Хорооны III бүгд хурлаас эхлээд 1989 оны 6-р сард болсон XIII сонгуулийн Төв Хорооны IV бүгд хурал хүртэлх хугацааны ХКН-ын түүхийг өгүүлжээ. Нийт 420,000 орчим үсэгтэй, 36 ширхэг зураг хавсаргасан уг ботийн гол агуулга нь Дэн Шяопингийн удирдлага дор ХКН-ын гишүүд бүхэл бүтэн нам, бүх үндэстний ард түмнийг дайчлан, социализмын үзэл санаа, түүний бүтэц зохион байгуулалт, хэрхэн байгуулах тухай асуудлуудад гүнзгий анхаарлаа хандуулан, Хятадын үндэсний нөхцөл байдалд тохируулан дэлхийн социалист хөгжлийн туршлага сургамжийг дүгнэн, Дэн Шяопиний онолыг үндэслэн, Хятадын онцлогтой социализм байгуулсан түүхэн үйл явцад зориулсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл