Ой тайга нь нүд алдам хөхөрч, номин долгио хаялан, сахлаг ой шугуй, өргөн уудам тал нутаг налайсан сүрлэг жавхаатай нутаг билээ.
Эх улсын умард нутгийн үзэсгэлэнт сайхан үзэмжийн бүсийн хувьд экологийн цэвэр хөгжлийн аян замд Өвөр Монголын иргэд харилцан туслалцаж, умард нутгийн экологийн аюулгүй байдлыг батлан, экологи хамгаалалтын ажил илэрхий сайжирсан байна.
Дарга Ши Жиньпин Өвөр Монгол оронд айлчлах үеэр:
- Өвөр Монголын экологийн байдал бүх орны иргэдийн амьдрал, хөгжилтэй холбоотой. Мөн Хятадын зүүн хойд бүс, умард орон бүс, баруун хойд бүс, Хятад улсын экологийн аюулгүй байдалтай холбоотой гэж ярьсан юм.
Муу-Усны элсний газар:
Шороогоор шуурахаа болилоо
Жин Бэн тан – Ордос хотын Үүшин хошууны Муу-Усны элсэн гүн дэх нэгэн жижигхэн тосгон. Энэ тосгонд шороон шуургатай тэмцсэн нэгэн бүсгүйн тухай хүмүүс ам сайтай ярилцдаг. Түүний нэрийг Ин Юй Жэнь гэдэг.
Тухайн онд салхи шороо нүүр нүдгүй ширүүсэн шуурч байсан Жин Бейтан тосгон өдгөө нэгэнт номин ногоон хүрээлэн болж хувирчээ. Ин Юй Жэний одоогийн амьдарч байгаа хоёр давхар байр нь цөлжилттэй тэмцэн ойжуулснаар хойш дөрөв дэх орон сууц нь болно. Өмнө нь амьдарч байсан хуучин байр нь аль хэдийн элсэнд булагдаж, нурж навтарсан байлаа. Хүйтний эрч чангарсан өвөл цагт ч гэсэн Ин Юй Жэнь элсэн дундуур алхдаг. Тэрбээр:
- Сүүлийн жилүүдэд элсний хувиралт их, шороон шуурга бараг харагдахаа больж, хөх тэнгэр, шаргал элс, ногоон мод харагдаад байхад элсэн нутагт амьдрахад нэг ёсны жаргал мэдрэгдэх юм гэж хэлж байлаа.
4000 га цөлжилтийг арилгалаа, амьжиргааны түвшин ч сайжирчихлаа, Ин Юй Жэнь санаа амар тайван сууж болох байсан. Гэтэл түүний цөлжилийн эсрэг хэтийн зорилго биелээгүй л байна. Тэрээр үргэлжлэн тухайн газрын тариалан, ой шугуйн аж үйлдвэрийг хөгжүүлэхээр хичээн ажилласаар.
- Мод тарьж эхэлнээс хойш би амрах тухай ер бодож байсангүй гэж Ин Юй Жэнь том банкиудаар ажил хэрэг хөөцөөлдөж явахдаа ярьж байлаа. Түүний нөхөр Бай Ваншянь харин мод зайлах тоног төхөөрөмжөө сэлбэж:
- Ханш нээхээр газар гэсчихнэ, эртнээс мод тарих бэлтгэлээ хийж байх нь энэ гэж ярьж байсан юм. Цөлжилттэй тэмцэх нь нэгэнтээ нөхөр, гэргий хоёрын нэг насны ажил үйлс болжээ. Муу-Ус нутагт тэдэнтэй адил элстэй тэмцэж буй маш олон хүн бий. “Хятадын хөдөлмөрийн үлгэр жишээч” Вань Гүөшян, Оюунцэцэн зэрэг арван гурван эгч дүүс ба И Ли нөөцийн групп, Дүн Да групп, И Тай групп зэрэг элснээс урьдчилан сэргийлсэн хэдэн тэргүүний хүвь хүн ба хамт олон хичээн ажиллаж, байгаль орчныг өөрчлөхөөр хүч хөдөлмөрөө гаргаж байгаа билээ.
Тэднийг харахад адилхан царай төрх харагдана. Харлаж тослогтсон царай, арзайж барзайсан гарын алга, адилхан гүндүүгүй чигч шулуун, хатан зоригтой, зан чанартай. Муу-Усны элс нь хэсэг хэсгээр ногоорч, өнөө болоход нийт талбайн 70 хувьд хүрээд байна. Ордос хот 2017 оны “НҮБ-ын цөлжилтөөс сэргийлэн хөрсийг сэргээх нийтийн гэрээ”-ний арван гуравдугаар удаагийн хэлэлцээр зохион байгуулах эхийг олсон юм. Өвөр Монголын өргөн уудам газар нутагт “Дэлхийн бөмбөрцгийн хорт хавдар” гэгдсэн цөлжсөн газар нь Муу-Усны элснээс гадна бас Бадайн жарны элс, Хөвчийн элс, Улаанбухын элс, Тэнгэр элс зэрэг дөрвөн том цөл газар ба Хорчны цөл газар, Хулан шарга даагын цөл зэрэг таван том цөл газартай. Эдгээр газрын шороо Өвөр Монголын 12 аймаг, хотын нийт 90 хошуу, шянь, дүүргийг хамарч байна. Балар элсэнд өнчин утаа суунаглаж, Шар мөрний урт урсгалд нар ташна. Өвөр Монголын нийт талбайн 52.2 хувийг эзэлж байгаа цөлжсөн газар ба 35.05 хувийг эзэлж байгаа элсэн газар байдаг. “Умардын гурван орон”-ы хамгаалалтын ойн бүтээн байгуулалт, Бээжин, Тянжиний салхи цөлжилтийн эхийг арилгах, тарилахыг зогсоож ойжуулах, байгальлаг ой шугуйг хамгаалах зэрэг Хятадын гол төсөл нь Өвөр Монголд урьд хожид эрчимтэй хэрэгжиж, Өвөр Монголын иргэдийн цөлжилтийн эсрэг идэвхтэй тэмцэж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд ой шугуйн талбай ба амьд модны хадгалалтын “Хос нэмэгдэл”-г биелүүлж, цөлжилт ба элсжилийн эзлэх талбай багасч амжилтад хүрч чадсан юм.
Хулан шарга даагын элсний өмнө бэлд хөтөл даван арласан нүх шуудуу жигдрэн жагсаж, хараа хүрэх газарт номин ногооноор халиуран Бээжингээс 180 километрын зайд Бээжин, Тянжиний салхй элсний эхийг засах газарт ногоон өнгөөр элс хайж харах болсон гайхалтай үзэмж бүрдсэн. Замаар элсийг засах бүтээлч аргаар Хорчны элсэрхэг газрыг жил бүр 47000 га талбай засаж, хөдөө орон нутгийн байгаль орчныг сайжруулсан төдийгүй малчдыг чинээлэгжүүлэн баяжуулах замаар замнуулав. Хөлөнбуйр хот ч гэсэн цөлжилтийн эсрэг амжилттай ажилласан юм. Мөн Улаанбухын элсний баруун өмнө хэсэгт 110 километр урт, 3 - 5 километр өргөн элсийг засах хашлагын бүсийг байгуулж, тэнгэр элсний зүүн өмнө хэсэгт 350 километр урт, 3-10 километр өргөн салхинаас сэргийлэн элсийг тогтворжуулах ойжуулалтын бүс байгуулсан байна. Эдгээр арга нь үр хойчдоо үргэлжлэн хөгжих “Бохирдолгүй банк”-ыг үлдээж өгсөн явдал юм.
ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурлын илтгэлд “Экологийн цэвэр байдал нь Өвөр Монголын өнгө төрх, үнэ цэнэ, байгаль орчин Өвөр Монголын хариуцлага ба хүчин чадал юм. Экологийн цэвэр хөгжлийг дэмжин, алаг нүдний цөцгий адил эх дэлхийгээ хамгаалан Хятадын умардын байгаль орчны аюулгүй халхавчийг бэхжүүлэн бататгана гэж дурдсан юм.
Хөлөн нуурын загасчид загас агнаж эхэллээ
Саяхан орсон цасны дараах Хөлөннуур зураг мэт гоёхон. Нохойн арьсан малгай, нэхий дээлтэй, усан гуталтай загасчид өглөөний нам жимийг эвдэж, нуурын хөрвөөд хүрч ирлээ.
Өглөөний зургаан цагаас мөс цоолж, үдээс хойших гурван цагт тор татаж ажилласан загасчин Люй Гүйбинь:
-Нэг удаа 20 гаруй тонн загас агнасан гэж ярьсан байна.
- Сүүлийн хэдэн жил Хөлөннуурын усны түвшин их хэмжээгээр доошилж, загас агнах боломжгүй болсон. Загасны төрөл ч цөөрч, загасчид арга буюу бүр өөр салбарт ажиллах болсон гэж Хөлөннуурын загасны аж ахуйн компаний менежер Ван Жыган ярьж байлаа.
Сүүлийн хэдэн жилүүдэд Хөлөннуурын байгаль орчин хэцүү байдалд ороод байсан. Энэ байдал улс болон Өөртөө Засах Орны дарга удирдлага нарын анхаарлыг татсан байлаа. Үүнд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хөлөннуурыг хамгаалан засах тухай ажилд олон удаа чухал заавар өгсөн. Хөлөннуурын биологийн олон янз байдлыг сэргээн, экологийн тэнцвэрийг баталж, хоёр тэрбум юаний хөрөнгө оруулалтаар Хөлөннуурыг ерөнхийлөн сэргээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн, олон арга хэмжээ авч Хөлөннуурыг бүх талаар сэргээсэн юм.
2016 оны 10 дугаар сарыг хүртэл Хөлөннуурын усны төвшин нэгэнт 543.24 метрт хүрч, усны талбай болон нуга газрын талбай нэмэгдсэн. Нуурын ойролцоох экологийн байгаль орчин ч сайжирсан билээ.
- Загасчид одоо өөрийн хийх ёстой ажлаа хийж байна. Энэ жил хураалт сайтай жил болсон гэж Ван Жыган ярьлаа.
Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Манжуур хотоор судалгаа хийхэд хамгийн тэргүүнд Хөлөннуурын экологийн байгаль орчны тухай ойлголт авсан байна.
- Хөлөннуур ганц Хөлөнбуйрын нуур биш, Өвөр Монголын нуур, Хятадын нуур мөн бөгөөд бидний дүр төрхтэй холбогдоно. Энэ нуур бол Хөлөнбуйрын тал нутгийн “бөөр” болохоор хатах, муудах, хордоход хүрвэл тал нутагт таагүй нөлөөтэй. Бид яасан ч нүдний өмнөх ашиг тусыг харж бодож болохгүй, өчүүхэн төдий ашиг тусад дурлан Хөлөннуурын байгаль орчныг эвдэж болохгүй гэж онцолсон байна.
Одоо Хөлөннуурыг хамгаалах нь Өвөр Монголчуудын нийтийн мэдрэмж болжээ. Өвлийн загас агнах хэмжээг 1000 тонны дотор хязгаарлаж, агнах хугацааг нь 30 өдрийн хугацаагаар хязгаарлаж, үлдсэн цагийг нь нуурыг хамгаалах тухай загасчид бүр тодорхой мэдэх болсон.
Уур амьсгалын нөлөөгөөр амархан хатаж арилах эдгээр амь насны эх булгийг сахин хамгаалахын төлөө Өвөр Монгол орон даяар хичээн ажиллаж байна. Шар Мөрний сав газар дахь хамгийн том талбайтай цэнгэг усны нуур, бүх дэлхийн ижил өргөргийн бүс нутгийн хамгийн том нуга газар болох Улаансухай нуур Бортохойн услалтын орны бохирдол ялгаруулах газар болж байсан бол засан сэргээгдсэн байна. Улгайн нуга газар, Далай нуур, Даагийн нуур зэрэг нуга газрын дахин амилсан нь бүр ч чанга, хүчтэй нуга газрын хамгаалалт, тариа тариалахыг хязгаарлах зэрэг нуга газрыг сэргээх төслүүдийн хэрэгжилттэй салшгүй холбоотой. Одоогоор Өвөр Монгол орон нуга газрын хамгаалалтаар гол болгосон байгалийн хамгаалалтын 83 бүс байгуулж, 866 гаруй га нуга газрыг хамгаалан нуга газрын хамгаалалтын менежментийн системийг анхны алхамд бүтээн байгуулсан байна.
Их Хянган давааны шугуйт орон: Мод огтлох шаардлагагүй боллоо
- 2017 оны 1 дүгээр сарын 15-ны тунгалаг өдөр, галын аюулын хоёр дугаар зэрэглэл. Энэ өдөр миний жижүүр, ой шугуйн мод тээвэрлэсэн машин тэрэг өнгөрсөнгүй, хэвийн байдалтай гэж мэдээлж байлаа.
Энэ бол Оршин нэртэй ой шугуйн товчооны ой шугуйн ажилчин Ли Жюнь-Игийн бичсэн эх баялгийн хамааралт хамгаалалтын ажлын тэмдэглэл юм. Тэр тэмдэглэлээ өвөртлөн ажилдаа буцна. Өвөл болохоор ой шугуй дотор тун хүйтэн. Ли Жюнь И өдөрт хамгийн багадаа 20 гаруй км замыг туулан зам хөөнө.
- Мод огтлохыг зогсоохоос өмнө мод огтлох, тэргэнд ачих, тээвэрлэх ажил хийж байсан. Одоо би Их Хянган давааны ой хамгаалагч, ойг сайн хамгаалах нь миний хамгийн гол үүрэг хариуцлага болсон. Тухайн жилд бид хөрөөгөө барьж, танк мянгын J50 хэлбэрийн трактор жолоодон ууланд гарч бүдүүн бүдүүн харгай, хус мод огтлохдоо хэзээ нэг өдөр огтлоод дуусвал шугуйт орны хүмүүс яаж амьдрах бол гэж бодож байсан удаатай. Мод огтлохыг зогсоосны дараа ой шугуйн талбайд оршин суугч алга болж, ой шугуйн хорогдлыг багасгасан нь ойн түймрээс сэргийлэхэд ч тустай. Тэжээн үржүүлэх өрхүүд нүүн явж, үхэр хоньд өвс модон чигийг идэх явдал арилжээ гэж Ли Жюнь И ярьж байлаа.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Х хурлын илтгэлд “Экологийн хорио шугамыг сахих нь үзэсгэлэнт сайхан ба өрнөнгүй хөгжлийн хос амжилт бүтээх, эдийн засгийн хөгжил ба экологийн орчин тойрны хамгаалалтын харьцааг зөвөөр шийдвэрлэх явдал юм. Орчин тойрон, эх баялгийг үрэгдүүлэхээр өртөг болгож, нэг цагийн эдийн засгийн нэмэгдлийг сольж болохгүй гэж дурдсан байна. Миний үзэж буйгаар ой шугуйн хамгийн сайн хамгаалалт бол ухарч гарах явдал гэж Ли Жюнь И ярьсан юм.
Өвөр Монголын Их Хянган давааны шугуйт орон бол Хятадын улсын өмчлөлийн дөрвөн том шугуйт орны нэг. Шугуйт орны экологи 106.7 мянган квадрат километр талбайтай, ой шугуйн талбай 82.7 мянган квадрат километр, ой шугуйн бүрхэц 77.44 хувьд хүрсэн ба амьд модны хадгалалт 950 сая хавтгай дөрвөлжин метрт хүрчээ. Ерөнхий талбай, ой шугуйн талбай, амьд модны хадгалагдцын талбайгаараа улсын дөрвөн том шугуйт орны тэргүүнд орж, Их Хянган давааны шугуйт орны байгаль орчны үнэ өртөг бол маш их юм.
60 гаруй жилийн турш мод тайрсан түүхийг эцэслүүлэв. Өвөр Монголын Их Хянган даваанд Ли Жюнь И-тай адилхан модон материалын үйлдвэрлэлд оролцож байсан ой шугуйн 16000 гаруй ажилчин бий. Үүнд, 13046 гаруй хүнийг ой шугуйн гал унтраах, ой шугуйг хамааран хамгаалах, ой шугуйн эзэмшил зэрэг эгнээнд оруулж, нэгдүгээр эгнээний ажилчдын жилийн дундаж цалин мод тайрахыг зогсоох үеийн 35335 юань байснаас нэмэгдээд 40327 юаньд хүрэв. Мод тайрахыг зогсоосон нь Их Хянган давааны шугуйт орны хувьд нэгэн удаагийн том өөрчлөлт юм. Энэ нь ой шугуйн ажилчдын ажлын байрны шилжилт ба тохируулалт хийснийг харуулж буйгаар барахгүй шугуйт орны модон материалд түшиглэсэн бүх төрлийн 96 дунд, бага аж ахуйн нэгжийн хэлбэрээ хувируулан хөгжих болсныг харуулж байх юм.
Ягш хотын Оршин мод хадгалах талбай нь хар дэлдүү тарьж ургуулах ба хээрийн гахай тэжээх ажил эрхлэв.
- Манай тэжээж байгаа ой шугуйн гахай нь уул ус, ой модны дундуур самрын үр идэж, рашаан ус ууж, бидний нэгдсан стандартаар байгуулсан том үүрэнд тэжээж байгаа учраас өндөр үнэтэй байдаг. Нэг жилд 200 мянган уут тарьж ургуулсан хар дэлдүү хураасан, ажилчны орлого нь зөвхөн мод хадгалах ажил хийж байсан үеэс хол өндөр болсон шүү гэж мод хадгалах талбайн эрхлэгч Люшин ярьж байлаа.
Гүйлс, Хөх жимсгэнэ, эмт материал, өвлийн улирлын зугаацал … гүвээ хязгаар нь харагдахгүй ой шугуйн орныг өвөрмөц онцлогт аялал жуулчлалын эх баялаг болгох, цас мөсөнд хучигдсан мөнгөн цагаан дэлхийг алт мөнгөн уул болгон өөрчлөх хөгжлийн бодлогоор Өвөр Монгол орны шугуйт орны эх баялгийг шугуйт орны эд баялаг болгон хувируулж, мод тайрагч этгээдийг цэнгэг ус, модот уулын хамгаалагч, мөс цасанд хучигдсан мөнгөн цагаан дэлхийн ариун хөтөч, цэвэр байгальлаг идээний дэлгэрүүлэгч болгон өөрчилжээ.
Хэлбэрээ хувирган хөгжүүлэх дунд шугуйт орны эдийн засаг өдрөөс өдөрт өрнөн хөгжиж, ой шугуй эх байгаль маш түргэн сэргэж, ой шугуйн талбай, амьд модны хадгалалт “хос нэмэгдэл”-ийг биелүүлж, тус тус 24.86 сая га талбай ба 1.84 тэрбум хавтгай дөрвөлжин метр болж нэмэгдсэн аугаа их хөгжлийн далд хүчтэй номин ногоон эрдэнэт хөмрөг боллоо.
Шилийнголын тал нутаг: Бэлчээр өвс өвдөг давтал ургалаа
Өвлийн улирлын Шилийнголын тал нутагт цасан цэцэг намалзаж, өвс ургамал шарласан онцгой сайхан үзэмжтэй билээ.
- Энэ жилд бэлчээр өвс хүрэлцэхгүй гэж зовсны хэрэггүй. Түрүүчийн хоёр сард хадланд хүрвэл бэлчээр өвс өвдөг давтал өндөр ургаж, харахаас сэтгэлд таатай билээ. 460 гаруй га бэлчээр нутгаас 4000 боодол өвс хурааж, манайхны мал сүрэг мэнд өвөлжинө дөө гэж ярих Шилийнгол аймгийн Шийлинхотын Баяннуур гацааны Жү Баожүн бол хурц сэргэлэн хүн. Тэрээр бидэнд хуруу даран тооцоогоо бодож өгсөн юм.
- Манайхан 0.066 га бэлчээрээсээ 30 гаруй кг өвс хураадаг. Хэрвээ зах зээлийн үнээр нэг боодол өвс 22 юаньд хүрэхээр бодвол 4000 боодол өвс даруй 88 мянган юаньд хүрнэ. Өнгөрсөн жилд өвс худалдан авч мал ахуйгаа мэнд өвөлжүүлсэн зардал мөнгө тавь, жаран юаньд хүрч байлаа. Ингэж бодвол 100 мянган юаний орлого нэмэгдсэн биш үү? гэнэ.
Нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын нөхвөр ба шагналын тогтолцоонд үндэслэвэл, 0.066 га нутаг бэлчээрт 1.71 юань нөхвөр олгохоор бодоход Жү Баожүнгийнхний 460 гаруй га нутаг бэлчээр нь жил бүр 1.3 түм гаруй төгрөгийн тэтгэмж дэмжлэг олдог байна. Тэднийхэн энэхүү нөхвөрөө бусад нөхвөртэйгээ нийлүүлэн малын шинэ хороо саравч, машин худаг, өвс хадгалах саравч байгуулж, бас хониныхоо үүлдрийг сайжруулсан байна.
Ер нь тал нутгийн гоё сайхан үзэмж нь Өвөр Монголчуудын омогшил байлаа. Хөлөнбуйр, Шилийнгол, Хорчин, Улаанцав, Ордос болон Урад зэрэг зургаан том алдартай тал нутаг нь Өвөр Монголын тал нутгийн байгальлаг орон бүс нь Хятад улсын нутаг бэлчээрийн талбайн 35 хувиас дээшийг эзэлдэг. Бүх Өвөр Монгол орны хамгийн том эх хуурайн экологийн системийг бүрэлдүүлсэн билээ. Үе улиран өвсний соргогийг дагаж оторлон нүүдэллэж явсан малчин хүний хувьд тал нутаг бол тэдний гэр орон, мөнтэдний үйлдвэрлэл амьдралынх нь үндсэн материал болно. Харин тал нутгийн тус бие нь даруй экологийн орчин тойрны буурай тал юм. Тал нутгийн ургамлын бүрхэвч устахад хүрвэл сөөргөө чиглэлээр хувирч, сэргээхэд бэрх байдаг.
Иймээс улсаас Өвөр Монгол орон зэрэг найман муж, орон, мөн Шинжяний Үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын Бинтуаньд нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын тэтгэмж дэмжлэг ба шагналын тогтолцоог идэвхтэй хэрэгжүүлж, хожим нь бүхий л мал аж ахуйн орон хагас мал аж ахуйн оронд хүртэл өргөжүүлэв. Нэгэн шинэ ээлжийн “Нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын тэтгэмж ба шагнал”-ын тогтолцоог Өвөр Монгол оронд нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн. 68 сая га байгальлаг тал нутгийг нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын тэтгэмж ба шагналын тогтолцооны цар хүрээнд оруулсан. Үүнд, бэлчээрлүүлэхийг зогсоож бэлчээрийг сэргээх талбай 27 сая га, мал бэлчээрийн тэнцвэрийг баталсан 41 сая га талбай, жил бүр улсын нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын тэтгэмж ба шагналын хөрөнгө мөнгө болох 4.5 тэрбум гаруй юань хүртэж байна.
Энэ нь зөвхөн эдийн засгийн төдий биш, харин олон талын ашигтай экологийн данс юм. Нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын тэтгэмж ба шагналын тогтолцоог ахиулах тал дээр тал нутгийн мал аж ахуй эрхлэгчид өмнө нь бүдүүлэг хэлбэрийн нутаг бэлчээрийн мал маллах арга хэлбэртэй байсан бол аажмаар бүтээн байгуулах хэлбэрийн, экологийн нутаг бэлчээрийн мал маллах шинэчилсэн арга хэлбэрээ хувируулж, нутаг бэлчээрийн экологийн сэргэлтийн хурдац мэдэгдэм түргэсэв. Тал нутгийн хяналт хэмжилтийн тоо баримтад үндэслэвэл, бүх Өвөр Монгол орны тал нутгийн ургамлын бүрхэцийн дундаж хэмжээ 44 хувьд хүрчээ. Шилдэг бэлчээр өвсний эзлэх харьцаа нь дээшлээд 81.1 хувьд хүрсэн ба гургуул, үнэг, чоно, элээ зэрэг хээрийн амьтан мэдэгдэхүйц нэмэгдэж, өмнөх зууны наяад оны дундаж үеийн хамгийн сайн хэр төвшинтэй ойртсон байна.
“Үзэсгэлэнт сайхан миний нутагт, өнгийн цэцэг солонгорно” энэ л дууны үг чихэнд дуурсаж, сүрлэг жавхаатай Өвөр Монголын тал нутаг хүний сэтгэлийг согтруулан уяраана.
“Нутаг бэлчээрийн экологийн хамгаалалтын тэтгэмж ба шагналын бодлогыг сайтар хэрэгжүүлж, бэлчээрлүүлэхийг зогсоон бэлчээрийг сэргээх ба мал бэлчээрийн тэнцвэрийг батлах дүрмийг сайтар хэрэгжүүлнэ”. Энэ бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны X удаагийн Намын төлөөлөгчдийн их хурлаас санаачилсан тал нутагт эетэй хандах шинэ шаардлага билээ.
