solongonews
Ши Жиньпин дарга эмгэнэл илэрхийллээ
2025-05-26 09:28
Дарга Ши Жиньпин эмгэнэл илэрхийллээ

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оны 05-р сарын 24-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын дарга асан Тран Дук Луонг таалал төгссөнд Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга То Лам, БНСВУ-ын дарга  Луонг Куонг нарт эмгэнэлийн цахилгаан илгээлээ.

Ши Жиньпин дарга Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, Тран Дук Луонг агсны гэр бүлийн уй гашууг хуваалцаж буйгаа мэдэгдэв.

Тэрээр Тран Дук Луонг бол Вьетнамын нам, төрийн нэрт удирдагч байсны зэрэгцээ тус улсын хөгжлийн болон “шинэчлэл, нээлт”-ийн үйлсэд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсны дээр Хятадын ард түмний сайн анд, хоёр орны  харилцааг гүнзгийрүүлэхэд шаргуу ажилласан найдвартай зүтгэлтэн байсан гэдгийг дурдсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл