Тэрээр онцлохдоо, Хятадын үндэстний авга их сэргээн мандалтыг биелүүлэхэд, дотоод гадаад дахь Хятадын хөвгүүд, охидын хамтын хүчин зүтгэл шаардагдана. Гадаадад байгаа өргөн олон Хятадын харьяат нар болон эх орондоо буцаж ирсэн хүмүүс нягтран нэгдэж, Хятадын үндэстний авга их сэргээн мандалтыг биелүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэх бол нам, улс орны чухал ажил үүрэг юм гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо: - Намын 18-р их хурлаас хойш олон шатны намын хороо, засгийн газар болон харьяат нарын ажил эрхэлсэн салбар, харьяат нарын бодлогыг нухацтай хэрэгжүүлж, хуулийн дагуу харьяат нар болон эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалан, улс орны орчин үеийн байгуулалт, эх орны нэгдэл, дотоод гадаадын найрсаг хамтын ажиллагааг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
