solongonews
Ши Жиньпин баярын цахилгаан илгээв
2016-07-18 16:13
Ши Жиньпин баярын цахилгаан илгээв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Руандагийн нийслэл Кигалид болж буй Африкийн холбооны тэргүүн нарын 27 дахь уулзалтад баярын цахилгаан илгээж, Африкийн улс орон болон ард түмэнд халуун мэндчилгээ хүргэлээ.

Тэрээр, "Африкийн холбоо нь Африкийн нэгдлийн бэлэг тэмдэг юм. Африкийн эв найрамдал болон интеграцчилалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Уг холбоо Африкийн орнуудыг дайчилж, энх тайван хөгжлийн замналд тасралтгүй шинэ ахиц гаргахыг хүсэж байна" гэв.

Ши Жиньпин онцлохдоо, өнгөрсөн 12-р сард Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн хуралдаан чухал үр дүнд хүрч, хамтран ажиллаж харилцан ашиг хүртэх, хамтаар хөгжих шинэ эрин цагийг нээсэн юм. Хятад Африкийн харилцааны хөгжлийг дээд хэмжээгээр чухалд үзэж, Африкт чин үнэнчээр хандах, ашиг сонирхлын зөв үзэл баримтлалын дагуу Хятад Африкийн "хамтын ажиллагааны 10 төлөвлөгөө"-г ахиулж, стратегийн түншлэлийн харилцааг шинэ төвшинд хүргэж, ард түмэнд үр шимийг хүртээнэ" гэсэн байна. 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл