solongonews
Шинэ аяллаа хамтдаа эхлүүлье\2\
2025-05-19 10:28
Шинэ аяллаа хамтдаа эхлүүлье\2\

 

хамтын хөгжлийг гэрчлэв

 

Хятад, Вьетнам хоёр тал иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, стратегийн ач холбогдолтой хамтын ирээдүйтэй Хятад, Вьетнамын хамтын цогц байгуулалтыг түргэтгэх тухай хамтарсан мэдэгдэл нийтэллээ. Хятад, Малайзын удирдагчид хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ирээдүйтэй Хятад, Малайзын стратегийн өндөр түвшний хамтын цогц байгуулахаа зарлав; Хятад, Камбож хоёр орны удирдагчид шинэ эринд хамтдаа ирээдүйд чиглэсэн Хятад, Камбожийн хамтын цогц байгуулахаар тохиролцов.

Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орон байгуулж, үндэстний сэргэн мандалтын үйлсийг бүх талаар ахиулж байна. Вьетнамын "Хоёр зуун жилийн зорилт", Малайзын "Цэцэглэн хөгжсөн Малайз" засаглалын философи, Камбожийн "Таван өнцгийн стратеги" зэрэг нь сайхан хөгжлийн алсын харааг хамтдаа зураглаж байна. Өндөр зиндааны "Бүс ба Зам"-ын хамтарсан бүтээн байгуулалт нь янз бүрийн улс орны хөгжлийн стратегитай уялдаж, ирээдүйгээ маш хянамгай зураглаж байна.

Хятад, Вьетнамын хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нар хоёр орны төмөр замын хамтын ажиллагааны механизмыг эхлүүлэх ёслолд хамт оролцов. Ши Жиньпин дарга Малайзад Ерөнхий сайд Анвартай Малайзын томоохон боомтуудыг эх газрын болон Далайн шинэ коридор"-ын чухал зангилаа болгох талаар ярилцжээ. Дарга Ши Жиньпиний Ерөнхий сайд Хун Манеттай хийсэн хэлэлцээний үеэр хоёр тал "Бүс ба Зам" санаачилгыг хамтдаа байгуулахад чансаатай хамтын ажиллагааг эрчимтэй ахиулж, "Очир алмазан зургаан өнцөгт" хамтын ажиллагааны хүрээг тасралтгүй баяжуулан, орчин үеийн шинэчлэлийн ажилд шинэ түлхэц үзүүлэх ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна.

Зүүн өмнөд Азийг харахад Хятад-Тайландын төмөр зам хурдтай хөгжиж, Хятадын компаниудын гүйцэтгэсэн Малайзын зүүн эргийн төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Камбожийн анхны хурдны зам болон Вьетнамын анхны хотын хөнгөн төмөр зам, Лаосын анхны орчин үеийн төмөр зам, Индонезийн анхны хурдны төмөр зам зэрэг  "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааны хамтын бүтээн байгуулалт нь дэд бүтцийн холболтыг ахиулж, эдийн засгийн өсөлтөд тус дэм болж, бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү их боломжийг нээж өгч байна; Хятад болон Зүүн өмнөд Азид "Хоёр улс, хоёр цэцэрлэгт хүрээлэн" бадамлянхуа цэцэг шиг цэцэглэж, бүс нутгийн аж үйлдвэрийн шинэчлэлд шинэ түлхэц өгч байна.

Цэнхэр эдийн засгаас ногоон хөгжил, дижитал эдийн засгаас хиймэл оюун ухаан хүртэл чансаатай хөгжлийн шинэ өндөрлөгийг харуулсан эдгээр халуун дулаан үгс Ши Жиньпин дарга болон гадаадын удирдагчдын уулзалт, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны баримт бичиг солилцох ёслолын арга хэмжээн дээр цууриатаж байгаа нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэл хамтын хөгжил цэцэглэлтийн шинэ боломжийг гэрчилж байна.

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл