solongonews
Дин Шюэшян Вьетнамын Ерөнхий сайд Фан Минь Чэнтэй уулзав
2025-01-23 10:53
Дин Шюэшян Вьетнамын Ерөнхий сайд Фан Минь Чэнтэй уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 1-р сарын 21-ний өдөр Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалтын үеэр Вьетнамын Ерөнхий сайд Фан Минь Чэнтэй уулзав. 

Юун түрүүнд Дин Шюэшян Вьетнамын удирдагчдад Хятадын удирдагчдын халуун мэндчилгээг дамжуулав. Дин Шюэшян хэлэхдээ, Хятад-Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт эмх цэгцтэй ахиж, янз бүрийн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна. Саяхан Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга,  БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Су Лин нар шинэ онд утсаар ярьж, Хятад-Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах талаар  санал бодлоо гүн гүнзгий солилцож, мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд баяр хүргэж, дараагийн шатанд Хятад-Вьетнамын харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. Хятад улс хоёр намын дээд удирдагчдын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, өндөр дээд хэмжээний хэлхээ холбоогоо ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уламжлалт нөхөрлөлийг хөгжүүлж, Хятад-Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад олон шинэ амжилт гаргаж, хоёр ард түмэнд улам сайн ашиг тус хүртээхийн тулд хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Фан Минь Чэн Вьетнамын удирдагчдын мэнчилгээг Хятадын удирдагчдад уламжлав. Тэрээр хэлэхдээ, Хоёр талын дээд удирдагчдын стратегийн удирдлага дор, Хятад-Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын үйл явц гүнзгийрч, бэхжиж байна. Вьетнамын тал хоёр намын дээд удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргаж, өндөр түвшний харилцааг нягтруулж, "Бүс ба зам" санаачилгыг "Хоёр коридор нэг тойрог"-той холбох ажлыг түргэтгэж, Вьетнам, Хятад хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, хүмүүнлэгийн солилцооны жилийг тэмдэглэх арга хэмжээг хамтран зохион байгуулна. Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхий дахины цуврал санаачилгууд нь дэлхийд олон нийтэд чухал оюун ухаан хангаж, дэлхийн улс түмэнд  чухал ашиг тус хүртээх бөгөөд Вьетнам идэвхтэй үүнийг дэмжиж, оролцох болно гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл