solongonews
Нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн симпозиум боллоо
2025-07-31 09:32
Нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн симпозиум боллоо

Долоодугаар сарын 23-нд ХКН-ын Төв Хороо Бээжинд нам бус зүтгэлтнүүдийн оролцоотой симпозиум зохион байгууллаа. Симпозиумын үеэр ардчилсан нам бүлгүүдийн төв байгууллагууд, Бүх Хятадын Үйлдвэр, худалдааны нэгдсэн холбоо болон нам бус зүтгэлтнүүдийн төлөөлөл эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон оны сүүлийн хагаст хийх эдийн засгийн ажлын талаар санал, санаачилга дэвшүүлсэн байна. 

ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин симпозиумыг даргалж, чухал илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлдээ оны сүүлийн хагаст эдийн засгийг идэвхтэй хөгжүүлэхийн тулд тогтвортой байдлыг хадгалж, ахиц дэвшил гаргах ерөнхий зарчмыг баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүх талаар оновчтой хэрэгжүүлэн, шинэ хөгжлийн бүтцийг бэхжүүлж, тогтвортой өсөлтийг ахиулах шаардлагатайг онцоллоо. 

Мөн тэрээр ажил эрхлэлт, аж ахуйн нэгж, зах зээл, иргэдийн хүлээлтийг тогтворжуулахад онцгой анхаарч, дотоодын хэрэглээг үр дүнтэй нэмэгдүүлж, эдийн засгийн дотоод эргэлтийг жигдрүүлэн, дотоод гадаад хос эргэлтийг уялдуулахыг чухалчиллаа. Түүнчлэн бүтэн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд анхаарч, “14 дүгээр таван жилийн төлөвлөгөө”-г амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстойг тэмдэглэсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл