solongonews
Ван Хүнин Босни Херцеговины парламентын төлөөлөгчидтэй уулзав
2025-07-01 16:58
Ван Хүнин Босни Херцеговины парламентын төлөөлөгчидтэй уулзав

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Ван Хүнин өнөөдөр буюу 07-р сарын 01-ний өдөр Бээжин хотноо Босни Херцеговин Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Чаваратай уулзав.

Ван Хүнин хэлэхдээ,Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга болон Босни Херцеговинын ерөнхийлөгчийн стратегийн удирдлага дор хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа үр дүнд хүрч, соёлын нягт харилцаагаа хадгалсаар ирсэн. Энэ жил Хятад, Босни Херцеговин хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Дарга Ши Жиньпин болон Босни Херцеговин ерөнхийлөгч Чвиянович нар харилцан баярын цахилгаан илгээлээ. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, эрх тэгш, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай, хамтаар хожих зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө Босни Херцеговин Улстай Хятад улс хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. 

Чавара, Ши Жиньпин даргын хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал болон "Бүс ба зам" санаачилгыг өндрөөр үнэлж, Хятадын онцлогтой социализмын зам, Хятадын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлэв. Тэрээр “ Босни Херцеговинын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны шинэ хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж илэрхийллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл