solongonews
Ли Чян Индонезийн ерөнхийлөгч Субианто Прабовотой хэлэлцээ хийв
2025-05-26 10:46
Ли Чян Индонезийн ерөнхийлөгч Субианто Прабовотой хэлэлцээ хийлээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян орон нутгийн цагаар 05-р сарын 25-нд Индонезийн ерөнхийлөгчийн ордонд Индонезийн ерөнхийлөгч Субианто Прабовотой хэлэлцээ хийв.

Ли Чян дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжилж:

-Хятад, Индонез нь харилцан итгэлцэлтэй сайн хөрш, сайн түнш орнууд юм.Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг угтаж буй энэ үед найрсаг нөхөрлөлийг улам бататгаж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна.Хятад улс Индонез улстай дипломат харилцаа тогтоох анхны хүсэл эрмэлзлээ баримтлан, найрсаг уламжлалаа урагшлуулж, эв нэгдэл,хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, "Таван тулгуурт" хамтын ажиллагааны хэв маягийг бататган, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааг өндөр түвшинд ахиулж, эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулж, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хэллээ.

Ли Чяны зүгээс хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж,“Бүс ба Зам”-ын хүрээнд Жакарта–Бандунгийн хурдны төмөр зам зэрэг томоохон төслийг ахиулахын зэрэгцээ шинэ эрчим хүч,хиймэл оюун ухаан,сансар судлал зэрэг шинэ салбаруудад хамтран ажиллахыг санал болгов.

Мөн тэрээр:

- Өнөөгийн дэлхий дахины сорилт бэрхшээлийн хариуд эв нэгдэл,хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжих, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад Индонезтой хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч Субианто Прабово Ши Жиньпин даргад талархал илэрхийлээд:

-Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна.Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Бандунгийн бага хурлын 70 жилийн ой тохиож байна.Индонез улс энэ боломжийг ашиглан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ирээдүйтэй Хятад, Индонезийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжиж, Ази болон дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад бэлэн байна.Үүний зэрэгцээ бид Хятадын амжилттай туршлагаас суралцаж, хөдөө аж ахуй, боловсрол, ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтран ажиллах, мөн Хятадын компаниудыг Индонезид хөрөнгө оруулахыг уриалж байна. Индонез, Хятад улстай далайн бүс нутгийг хамтран хөгжүүлэх тал дээр санал нэгдэн:

- "Өмнөд тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм”-ийн зөвшилцлийг дэмжиж, тэнгисийн энх тайвныг хамтдаа хамгаалах, АСЕАН, БРИКС зэрэг олон талт индэр дээр Хятадтай уялдаа холбоогоо бэхжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн юм. 

Хэлэлцээний дараа хоёр тал эдийн засаг, банк санхүү, ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг салбарт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.

Зохиогч: ВАН ДИ,ЦАО ШЫЮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл