
“Торгоны замын эдийн засгийн бүсийн хүрээнд дэд бүтэц, боомтууд барих, төмөр зам тавих төслүүдийг санал болгож байгаа ба эдгээр санаачилгууд зохих түвшинд хэрэгжиж байна” гэж тэрбээр ярьсан байна.
- Сүүлийн 3 жил гаруйн хугацаанд эдгээр төслүүдэд нийт 50 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 2016 оны хувьд хөрөнгө оруулалтын хэмжээ 14 тэрбум ам.доллар болсон гэж Хэ Лифэн тодруулан мэдээллээ.
Түүний хэлснээр энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Хятадын тал 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулснаас гадна одоогийн байдлаар эдгээр төслүүдэд оролцоно гэдгээ 100 гаруй улс орон, олон улсын байгуулагууд мэдэгдээд байгаа юм байна.
Торгоны замын эдийн засгийн бүс бол Европ тив болон Төв, Өмнөд, Зүүн Азийн улс орнуудын хооронд тээвэр, эрчим хүч, худалдааны коридор байгуулахад чиглэсэн санаачилга юм. Тус төсөл нь Евроазийн худалдаа эдийн засгийн нэгдсэн орон зай, тив дамнасан тээврийн коридор бий болгох зорилготой.
Хятадын хувьд энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон гол зорилго нь тус улсаас Европ руу ачаа тээвэрлэн хүргэх хугацааг богиносгоход оршиж байгаа юм.
Төсөл хэрэгжүүлэх санаачилгыг анх 2013 оны 9 дүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэвшүүлэн тавьсан билээ.
