
2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо болсон Хятад улсын Сансрын хөдөлгүүрийн групп байгуулагдах ёслолын үеэр Ши Жиньпин дарга чухал заавар өгсөн байна. Үүнд:
- Намын Төв Хороо Хятад улсын Сансрын хөдөлгүүрийн групп байгуулах шийдвэр гаргасан нь баян чинээлэг улс гүрэн, хүчирхэг цэрэг арми бүтээн байгуулах стратегийн зорилтод тулгуурлаж, сансрын салбарын шинэчлэлийн талаар авсан гол арга хэмжээ болно. Та нарын үүрэг хариуцлагаа сайн мэдэж, шинийг санаачлан, өөрчлөлтийг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад улсыг хүчирхэг сансрын гүрэн болгож бүтээн байгуулахаар ажиллахыг найдаж байна.
2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр БНХАУ-ын нисэх онгоцны үйлдвэрлэлийн COMAC /Commercial Aircraft Corporation of China/ корпорацийн бүтээсэн “C919” зорчигч тээврийн анхны нисэх онгоц Шанхайн үйлдвэрээс гарсан байна. Үүнд Ши Жиньпин даргын өгсөн чухал зааварчилгааг танилцуулъя:
- Та нарын сансрын үйлсээр эх орондоо хүчээ өргөж, аюулгүй, чанар чансааг баталж, нислэгийн өмнө бэлтгэлийн ажлыг хатуу чанд гүйцэтгэж, цаашид БНХАУ-ын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өөрийн улсын том загварын нисэх онгоц эрт тэнгэрт нисгэхэд зүтгэл үзүүлэх хэрэгтэй.
2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бол анхдугаар удаагийн “Хятад улсын сансрын өдөрлөг” болох юм. Ши Жиньпин дарга үүнд хандуулан чухал зааварчилгаа өглөө:
- Ертөнцийг өргөнөөр судлаж, сансрын холбогдолтой тоног төхөөрөмжийг хөгжүүлж, хүчирхэг сансрын улс болох нь бидний хүсэл мөрөөдөл болно. “Хятад улсын сансрын өдөрлөг”-ийг бий болгосон нь түүхээ ямагт эргэн санаж, оюун санааны өв уламжлалыг залгамжилж, өсвөр насны хүүхдүүдэд илүү мэдлэг мэдээлэл өгөхийн тулд судалгааны ажлаа гүнзгийрүүлэх, шинжлэх ухааныг дээдлэн үзэх, Хятад улсыг мандуулан хөгжүүлэхэд зорьж ажиллахыг зааварчилсан байна.
