solongonews
БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорооны УТЗЗ-ний XI ээлжийн V хурлаар юу зөвлөх вэ?
2017-01-14 22:05
БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорооны УТЗЗ-ний XI ээлжийн V хурлаар юу зөвлөх вэ?

Нэг. ХКН-ын XVIII удаагийн Төв Хорооны хурал болон ХКН-ын XVIII удаагийн Төв Хорооны III, IV, V, VI бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний цуврал чухал ярианы үзэл санаа болон төрийг засаж засгийг барих шинэ ойлголт, шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг гүнзгий хэрэгжүүлэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн X хурал болон ӨМӨЗО-ны Намын хорооны X хугацааны XII бүгд хурлын үзэл санааг эрчимтэй хэрэгжүүлнэ.

Хоёр. БНХАУ-ын ӨМӨЗО-ны хорооны УТЗЗ-ний XI ээлжийн байнгын хорооны ажлын тайланг сонсож хянан зөвлөнө.

Гурав. ӨМӨЗО-ны хорооны УТЗЗ-ний XI ээлжийн байнгын хорооны УТЗЗ-ний XI ээлжийн IV хурлаас хойших санал зөвлөмжийн ажлын байдлын тухай тайланг сонсож хянан зөвлөнө.

Дөрөв. ӨМӨЗО-ны АТИХ-ын XII хорооны VI хуралд сул оролцон, Засгийн газрын ажлын тайлан болон бусад тайланг сонсож ярилцана.

Тав. ӨМӨЗО-ны хорооны УТЗЗ-ний XI ээлжийн V хурлын байнгын хорооны ажлын тайлангийн  тухай шийдвэрийг хянан зөвлөж батална.

Зургаа. ӨМӨЗО-ны хорооны УТЗЗ-ний XI ээлжийн V хугацааны хорооны санал зөвлөмжийн зөвлөлийн XI ээлжийн V хурлын санал зөвлөмжийг хянан шалгасан байдлын тухай тайланг хянан зөвлөж батална.  

Долоо. ӨМӨЗО-ны хорооны УТЗЗ-ний XI ээлжийн V хурлын улс төрийн шийдвэрийг хянан зөвлөж батална.

Найм. УТЗЗ-ний ӨМӨЗО-ны хорооны 2016 оны шилдэг санал зөвлөмжийг хөхүүлэн сайшаана.   

Ес. Ажлын явдлын холбогдох зүйлсийг хянан зөвлөнө.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл