Хөххотын хөгжлийн бэрхшээлтэй охин Ван Яани өөрөө зүрхний хэлбэртэй баярын захидал хийж, дээр нь “Ши өвөөд сар шинийн мэнд хүргье” хэмээн бичлээ. Тэрээр энэ жил 18 нас хүрч, их сургуульд шалгалт өгөхөө Ши өвөөдөө мэдүүлэхийг хүснэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өвөр Монголын Өөртөө Засах Оронд ирж, ажил байдалтай нь танилцахдаа “Малчин тариачиныг зол жаргалтай амьдрахад хүчин зүтгэл гаргах хэрэгтэй”, “Иргэдийн амьдралыг үндсэн ажлыг сайн хийх хэрэгтэй” гэж гүн сэтгэлээр найдсан билээ. Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурлаар Ши Жиньпиний Өвөр Монголд судалгаа хийх үеийн чухал яриаг хэрэгжүүлэхээр стратегийн үүрэг болгосон байна.
“Ардын амьдралын хорио шугамыг бат сахих гэдэг нь ардыг баяжуулах хийгээд орноо хүчирхэгжүүлэхийг хамтад нь чухалчлан, ардыг баяжуулахыг тэргүүнд тавихыг баримтална. Иргэдийн амьдралын бүтээн байгуулалтын ажлыг сайн хийж, чинээлэг амьдралыг бүтээн байгуулах талд нэг ч иргэнийг ч үлдээхгүй байх хэрэгтэй”. Үүний тулд Өөртөө Засах Орны Намын хорооноос иргэдийн саналыг хүндэтгэн чухалчилж, бодит ажиллагаагаараа ардын амьдралыг сайжруулах шинэ цаг үеийн хуудсанд бичиглэнэ.
“Малчин тариачныг аз жаргалтай амьдруулах” үйл ажиллагаа Өвөр Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт өрнөлөө.
“Малчин тариачны зол жаргал эдлэх гэсэн чанга хүслийн дагуу бодисын амьдралаас оюун санааны амьдрал хүртэл баяр баясгалантай амьдруулах хэрэгтэй. Малчин тариачны үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд малжих тариалах орны хөдөлмөр хүчийг шилжүүлэхийг хүндэтгэх бөгөөд хөдөө аж ахуйн нөхвөрийн бодлогыг чангатгаж, малчин тариачны орлогоо нэмэгдүүлэх арга замыг цаашид өргөжүүлэн тэлэх хэрэгтэй”. Үг яриа болгонд хайр халамжийн сэтгэлгээ шингэж, иргэдтэйгээ хамт зүрх сэтгэлээ холбосон Ши Жиньпиний нандин хүсэл нь мөн бидний үүрэг хариуцлага болно.
Шилийнхотын “Ачлал” малчдын асрамжийн хүрээлэнд байгаа ная гаруй хавар намрыг өнгөрүүлсэн Мажиг ээж Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн газрын Шилийнхот дахь салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэв. “Ахмад настнуудыг зол жаргалтай шинэ оныг өнгөрүүлэхийн тулд бид эртнээс биеийн эрүүл мэндийн шинжилгээ хийж, бодит байдлыг үндэслэж, эмнэлэгт хэвтэх шаардлагатайг нь эмнэлэгт хүргэн эмнүүлж байна”. Гоо бол “Ачлал” малчдын настны асрамжийн хүрээлэнгийн дарга, тэрээр эндхэвтэн эмчлүүлж байгаа ахмадуудын байдлыг тодорхой мэддэг. Мажиг ээж бол Шилийнхотын Булган сумын нутагтай. “Дарга Ши Жиньпин Мажиг гуйанд ирсний дараа өвчин эмнэлүүлэх, дэлгүүр ороход амар хялбар байна уу?, Танай хонь мал хэд вэ?, Орлого ямар байна?” хэмээн асууж байлаа. Тухайн үед Булган сумын нарийн бичгийн дарга байсан Хасбаатар орчуулга хийсэн байдлаа эргэцүүлэхэд түүнд тод санагдаж байлаа. Одоогоор Мажиг ээж “Ачлал” малчдын асрамжийн хүрээлэнд амьдарч байгаа бөгөөд тэд саруул уужим тохилог сайхан “Жаргалтай том орчинд”-д хамтдаа сууж, дуу дуулан, гар урлал хийж, яриа зоог дэлгэн, өтлөх насаа амар жаргалтай өнгөрүүлнэ.
Өргөн олон малчин тариачныг аз жаргалтай амьдруулахын үндсэн явдал бол хөгжилд түшиглэнэ. Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурал нь мал аж ахуй тариаланг өрчин үежүүлж, Өвөр Монголын цаашдын хэсэг хугацааны мал аж ахуй тариалангийн хөгжил, мал аж ахуй тариалах орны хөгжин бадрах, малчин тариачны баян чинээлэг амьдрахад чухал төсвийг хангав.
Бохирдолгүй мал аж ахуй тариалан, ус хэмнэх мал аж ахуй тариалан, үр ашигт мал аж ахуй тариаланг хөгжүүлж, тариалангийн бүтээгдэхүүн малын ашиг шимийн аюулгүй байдлын хяналт хамгаалалтыг чангатган, чанар сайтай тариалангийн бүтээгдэхүүн малын ашиг шимийн төрөл тэмдгийг бий болгоно.
Мал аж ахуй тариаланг хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэртэй хамт уусган хөгжүүлэхийг ахиулж, мал аж ахуй тариалангийн том орноос мал аж ахуй тариалангийн хүчирхэг орыг тэгш хэрэгжүүлэхийг биелүүлнэ.
Төлөвлөлт байвал, хэрэгжүүлэлт байна. Хөххотын Тогтох шяний Шуан Хэ суурингийн Том хонины хороо тосгоны нарийн бичгийн дарга Хэ Кайван “Би Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурлын төлөөлөгч. Намын төлөөлөгчдийн их хурлын илтгэлд бохирдолгүй мал аж ахуй тариаланг хөгжүүлэх тухай зааж гаргасан байдаг. Тэр үеэс эхлэн би тосгоноо хэрхэн хөгжүүлбэл ард иргэдээ аз жаргалтай амьдруулах тухай сэтгэсээр ирлээ” гэлээ. Хуралд оролцож дуусаад Хэ Кайван Намын төлөөлөгчдийн их хурлын үзэл санааг бодитой хэрэгжүүлэн ажиллав. Тэрээр Намын төлөөлөгчдийн их хурлын бичиг материалыг тосгоны олон түмэндээ тайлбарлан өгч, тусгай мэргэжилтэн урьж санал солилцов. Орлого нэмэгдүүлэх арга, үр ашиг нэмэгдүүлэх зам нь олон нийтээрээ ахин дахин суралцаж зөвлөлдсөн ба зах зээлийн тухай судалгаа хийж тогтсон билээ.
Тунляо хотын Кайлү шяаний Дүн Фен суурингийн Лиү Хетан тосгонд Ван Жийлүн өнгөрсөн жил улаан чинжүү тарьж, 100 мянган юанийн орлого олжээ. “Чиглэлээ зөв сонгон, шинжлэх ухаанчаар тарьж ургуулдаг л юм бол тариа тарих нь өндөр орлого олж болно” гэж сэтгэл догдлон хэлнэ.
Шилийнгол аймгийн Авга хошууны Жаргалант сумын Баярт багийн малчин Далантуяа 60 гаруй тугал зараад орлого нь 270 мянган юаньд хүрчээ.
Баяннуур хотын Линь Хэ дүүрэгт “тариачин өрх холбон байгуулах”, “тариалан аж ахуй холбон байгуулах” болон “аж ахуйгаас дааж байгуулж, тариачин дааж түрээслэх” зэрэг олон төрлийн арга хэлбэрээр тариаланг хөгжүүлэв. Өнгөрсөн жил Ганжуурын суурингийн Хо Түн, Чэн Гуан суурингийн Жиньрүн, Ба И суурингийн Лянь Фен, Улаан туг суурингийн Жүнтай төвлөрч залгалдсан төхөөрөмжит тариалангийн 4 жишээ үзүүлэх дүүргийг байгуулав.
Сум шянь суурингаас хот суурин нийгэм дүүрэг хүртэл, Өвөр Монгол ардын амьдралын үндсэн ажлыг эрчимжүүлж, “жижиг ажил” “хүнд асуудал”-ыг сайн хийж, улмаар ард олны сэтгэлийг дулаацууллаа.
“Тухайн жил дарга Ши Жиньпин ирэхэд шавраар барьсан байшинд сууж байсан. Одоо бид шинэ байшинд сууж байна” гэж Башааны Шугуйт дүүргийн тэтгэвэрт гарсан Гө Юүнцай хөгшин Фен Шиү хуйтайгаа гэрийнхээ өөрчлөлтийг сэтгэл догдлон ярьж байлаа. “Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Их хянган даваанд дахин морьлон саатаж айлчлан, өнөөдрийн шинэ амьдрал, шинэ өөрчлөлтийг үзэж, Шугуйт дүүргийн шинэ орчин, шинэ уур амьсгалыг үзэхийг хүсэж байна” гэж тэрээр ярив.
“Нэг өрх тэрчлэн нэг л хүн үндсэн амьдралын асуудлаа шийдэж чадаагүй бол бид сэтгэл амар сууж болохгүй. Олон түмний аз жаргалтай амьдралын хүсэл мөрөөдөл биелэгдээгүй бол бид заавал гуйвахгүй олон түмэнтэй хамтдаа хүчин зүтгэл гарган тэмцэх хэрэгтэй” хэмээх Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеийн яриа нь чихэнд сонсогдож байна.
Олон түмний үндсэн амьдралыг баталгаатай болгохоор Өвөр Монгол үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, “батлах” тал дээр хүч тавина. Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х хурлын илтгэлд “Орон сууцны баталгааг эрчимжүүлэн, дөхөм бүтцэт орон сууцны дүүргийг өөрчлөн засах ажлыг сайн хийж, хот орж нутагшсан малчин тариачны орон сууцны асуудлыг шийдэх нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” гэх зорилго зорилт нь тодорхой харагдана.
2016 онд ӨМӨЗО хотын хялбар бүтэцтэй орон сууцны дүүргийг 233 мянган ширхэгийг өөрчлөн шинэчилсэн бөгөөд мал аж ахуй тариалангийн орны 325 мянган ширхэг нурах аюултай байшинг шинэчилсэн байна. Зөвхөн Бугат хотын Дүн Хэ дүүрэгт 4.7 сая квм байшинг нураах үүргийг дуусгаж, орон сууцны дүүргийг өөрчлөн засах амжилттай туршлагыг хангасан юм.
Ирээдүйн 5 жилд Өвөр Монгол бүх ардыг даатгалд хамруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, хот хөдөөгийн суугаал ардын эмнэлгийн даатгалын төрийн бодлогыг хэрэгжүүлж, улмаар баталгааны харгалзах түвшнийг дээшлүүлнэ.
Ирээдүйн 5 жилд Өвөр Монгол хот хөдөөгийн нийгмийн түргэн тусламж, хууль зүйн тусламжийн системийг бүрдүүлж, хот хөдөөгийн ядуу хүндрэлтэй иргэдийн амьдралын баталгааг чангатгаж, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих зэрэг нийгмийн асрамжийн ажлыг ахиулж, иргэдийн үндсэн амьдралын баталгааг хангах болно.
Ирээдүйн 5 жилд Өвөр Монгол нийгмийн даатгалаар гол цогц, нийгмийн тусламжаар баталгаа болгох бөгөөд нийгмийн асрамжаар нөхвөр болгосон олон дэс давхаргын баталгааны системийг бүрдүүлэхийн дагуу иргэдийн амьдралын баталгааг улмаар төгөлдөржүүлэх болно.
“Амьдралын нөхцөл боломж муутай хүүхдийн сургуульд суух асуудлыг үнэн сайншийдвэрлэн хүүхэд бүр суургуульд суухыг баталах хэрэгтэй” хэмээх Ши Жиньпингийн яриаг сэтгэлдээ бат цээжилж, цаг биднийг хүлээхгүйгээр “суръёя гэсэн хүнийг бичиг үзүүлж”, “шилдэгжүүлэхү” дээр хүчин зүтгэл гаргана.
“Ард түмэнд боловсрол хүртээх ажлыг сайтар эрхлэх” тухай ӨМӨЗО-ны аравдугаар удаагийн намын төлөөлөгчдийн их хурлын илтгэлд “боловсролыг урьдчилан хөгжүүлэх стратегийн бодлогыг баримтлан, соёл боловсролтой хүнийг хүмүүжүүлэх үндсэн үүргийг найдваржуулж, боловсролын чанар чансааг дээшлүүлэн, боловсролыг эрх тэгш бөгөөд нээлттэй хөгжүүлнэ. Үүнчлэн боловсролыг зохицонгуй хөгжүүлэх болгоно”.
Иргэдийг “өвчилбөл эмнүүлж чадах” талаар Өвөр монгол тал бүрээр арга бодлого хэрэгжүүлж байна.
“Би бол ӨМӨЗО-ны аравдугаар удаагийн намын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч.Намын төлөөлөгчдийн их хурал нь намайг тусгай мэргэжлийн цар хүрээнээс эрүүл энх Өвөр Монголын тухай нэн илүү бодолхийлэх болгов” гэж намын төлөөлөгчдийн их хурал дээр, Фань Шяопин сэтгэгдлээ ингэж тэмдэглэсэн байлаа.
Зурж тэмдэглэсэн үсгийн өнгө нь өөр өөр байх нь түүний адил бус цаг хугацааны тухай танилт ойлголт болох нь аж. “Намын төлөөлөгчдийн их хурлаас харьж ирсний дараа би намын төлөөлөгчдийн хурлын илтгэлийг биедээ авч явж, шинэ бодол, шинэ ойлголттой байвал даруйхан дээр нь тэмдэглэж авлаа” гэж ярилаа.
Илтгэл дээр “хүнд өвчнийг сэргийлэх ажлыг сайтар хийж, гол чухалд хүмүүсийн эрүүл энхийг анхааралдаа авч, эрүүл энх амьдралын арга хэлбэрийг санаачлах бөгөөд бохирдолгүй аюулгүйн эрүүл энх орчныг байгуулна …”Фань Шяопин энэ хэсгийг хар өнгөөр зурж тэмдэглэсэн бол хөх өнгөөр “2015 онд Үхай хотын нэг удаагийн өвчний тухай нийгмийн байцаалтын үр дүнд илрүүлснээр, зүрх тархины цусан судлын өвчин, хорт хавдар нь амь насыг хороох тэргүүний хоёр өвчний төрөлд жагсаагджээ”, мөн тэрээр бас улаан өнгөөр “ард түмний амь нас эрүүл энхийг хүнд сүрхий хордуулж байгаа халдварт өвчин, орон нутгийн өвчин ба удаан чанартай өвчнийг заавал анхааралдаа авах хэрэгтэй” гэж бичсэн байна.
“Үндсэн эм эмнэлэг ба олон нийтийн эрүүл хамгааллын үйлчилгээг шилдэг болгон, эм эмнэлэг эрүүл хамгааллын гурван зэрэглэлийн системийн бүтээн байгуулалтыг чангатгана” “орчин үеийн эмнэлгийн газрын хамааралт, бөх иргэдийг эмнэлгийн даатгалд хамруулах, эмийн хангалга, ерөнхийлсөн хянан хамааралтын дүрмийн өөрчлөлтийг ахиулна” үүнд чиглүүлэн Фань Шяопин онцгойлон тэмдэг тавьжээ.
“Иргэдийн эрүүл энхийн түвшнийг тал бүрээр дээшлүүлнэ. Бүх иргэдийн эрүүл энх байхгүй бол тал бүрийн чинээлэг байж чадахгүй”, энэ нь ӨМӨЗО-ны засгийн газрын “ард түмнийг хэзээд сэтгэл зүрхнийхээ хамгийн өндөр байранд тавих” тодорхой илэрхийлэл мөн.
Өрөх бүрийн бодит байдалд зохицуулан Өвөр монголыг ядуурлаас ангижруулж ардын амьдралын арга бодлого хэрэгжүүлж байна
“Бүх үндэстний иргэдэд ажил олгож, үйлс босгох чадварыг дээшлүүлэх нөхцөл хангах” нь Ши Жиньпингийн Өвөр Монголын “ядуурлыг дэмжиж нээлт хийх болон боомт шувтлах ажлыг сайтар хийх” тухай чухал заавар мөн.
Бүх үндэстний иргэдэд ажил олгож үйлс босгох чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг хэрхэн хангах вэ, онцгойлон амьдралын нөхцөл муутай хүүхдэд нөхцөл хангаж өгөх вэ? Хянган Ажил мэргэжлийн дээд сургуулийн Гао Айжүнь багш Ши Жиньпингийн энэхүү найдлагын тухай бодолхийллээ ӨМӨЗО-ны аравдугаар удаагийн намын төлөөлөгчдийн их хуралд дэвшүүлсэн байв.
Хянган аймаг нь Өвөр Монголын Өөртөө засах орны ядуурлыг тэтгэх, ядуурлаас ангижруулах гол бүс нутгийн нэгэн мөн. Бүх аймгийн малчин тариачдаа дэмжин ядуурлаас ангижруулаахаар мэрэйн чармайж байгаа Гао Айжүний Ажил мэргэжлийн дээд сургууль нь хөгжлийн шинэ арга замыг хайж, “намын төлөөлөгчдийн их хурлаас дурдсан ‘хот хөөдөөгийн бүх хөдөлмөрлөгчийг хамарсан мэргэжил чадварын боловсролын дүрмийг байгуулна’ гэсэн нь надад гүн сэхээрэл олгосон байна. Ажил мэргэжлийн боловсрол нь ядуурлаас ангижруулахад хүчин нэмэрлэж, ‘нэг хүнд мэргэжил хүртээж, нэг хүнд ажил олгож, нэг гэрийг ядуурлаас ангижруулах’ энэхүү шинэ загвар нь ядуурлыг тэтгэх ажилд томоохон үйлдэл гаргах болно”.
Одоогоор, Хянган ажил мэргэжлийн дээд сургууль нь аймагд бүртгүүлсэн ядуу хүндрэлтэй гэрт хүрч сурвалжлах ажлаа дуусгаж, сурах насанд хүрсэн хүүхдийг дээд сургуульд авч, мэргэжил эзэмшүүлж байна. Одоохон болтол, Өөртөө засах орны ядууг тэтгэх албан гэр, ядууг тэтгэх суурь мөнгөний нийгэмлэг ба хянган аймгийн намын хороо, аймгийн захиргаа нь хянган ажил мэргэжлийн дээд сургуулид 150 гаруй хугацаагийн сургалтын анги эрхэлж, малчин тариачдыг 18 мянган хүн удаад сургалт хийсэн байна. 2016 онд, хот балгасны шинээр ажилд гарсан хүний тоо 268 мянгад хүрч, 2.57 сая малчин тариачинд ажил олгожээ.
Ийнхүү баярлууштай байдлыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?
“Эдийн засгийн хөгжил хийгээд ажил олголдын нэмэгдүүлэх” “хүмүүн бүхэнд ажил хийж үйлс босгох, хүсэл мөрөөдлөө тэрэглшүүлү нөхцөлийг бүрдүүлнэ” “хот хөдөөгийн суугаал иргэдийн орлогын зөрөөг чармайн багасгана” …
ӨМӨЗО-ны аравдугаар удаагийн намын төлөөлөгчдийн их хурлын илтгэл нь бүх иргэдэд сэтгэлээ нэгтгэх, ажил хийж үйлс босгох эрс бат итгэл олгосон байна.
Ар хорчин хошууны Чавга балгасны Шиньфен тосгоны 56 настай Цүй Шиүхуа цагаан сарын бэлтгэлээ аль эрт амжуулжээ.“Би гуравдугаар зэрэглэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүн. Хүнд ажил хийж чадахгүй болохоор жилийн орлого зөвхөн хоёр гураван мянган юань байсан”.Одоогоор өөр болжээ.Цүй Шүнхуа орлогын дансаа бодоход маш баяртай: “өнгөрсөн зун манайхны хүнсний ногоогоо интернэт сүлжээгээр зарах болж, нэгэ л удаад 10 мянган юань орчим зарсан бйана”гэлээ. Цүй Шиүхуагийн хэлж байгаа сүлжээ гэдэг нь Ар хорчин хошуунаас өнгөрсөн жил туршилтын чигээр хэрэгжүүлсэн электрон худалдааг хэлж байна.Түүний тарьж ургуулсан бохирдолгүй хүнсний ногоо нь хошууны нэгэн зочид буудалд шинэ соргог хүнсний ногоо хангахаар сонгогдсон байна.
2016 оны 10 сарт, ӨМӨЗО-ны дарга Ли Жихэн Улаанхадад ажиллаж байгаа үеэр, Улаанахдын Лүн шин хүнсний ногоогийн үйлдвэрлэл борлуулгийн тариачдын тусгай хоршоо нь дайчлах үйлдлээ бадруулж, 300 мянган ядуу хүчирдэлтэйөрхийг ядуугаас ангижруулсаныг сонсоод маш баярлажээ. Тэрээр, эл шатны намын хороо, засгийн газар ядууг тэтгэх, ядуугаас ангижруулах үндсэн арга бодлогыг баримтлан, ядуу хүчирдэлтэй олон түмнийг тусалж ядуугаас ангижирч чинээлэг тэш урагшлуулах хэрэгтэй гэв.
Цүй Шиүхуа бол энэхүү шинэ хэлбэрийн эзэгнэлтийн гол цогцын ядууг тэтгэж нээн хөгжүүлсний ашгийг хүртсэн нэгэн болно.Тэр энэ жил өөрийн тариагаа сайтар тарьж үнэ өсөхийг хүснэ.Цүй Шиүхуагийн хүсэл бол Өвөр монголын800 мянган ядуу хүндрэлтэй иргэдийн хамтын хүсэл мөрөөдөл болно.Чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахад нэг хүнийг ч орхигдуулахгүй, нэг эрээг ч хоцруулахгүй.
“Ядуугаас ангижруулах боомт шувтлах ажлыг ялалтыг эрс тэмцэнэ. Энэ бол тэргүүн чухал ардын амьдралын төсөл бөгөөд хүнд хариуцлага мөн”. Энэхүү инженеригд чиглүүлэн, ӨМӨЗО-ны аравдугаар удаагийн намын төлөөлөгчдийн их хурлын илтгэлд —
Ядууг тэтгэх ба ядуугаас ангижруулах үндсэн арга бодлогыг гүнзгий хэрэгжүүлэн, ядууг тэтгэх байгууламж бий болгон,Бээжин болон Өвөр Монголын ядууг тэтгэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ажил төрлөөрөө тэтгэх . айл өрх ба хувь хүний байдалд зохицуулан арга бодлого авч, ядуугаас ангижруулах үр бүтэмжийг дээшлүүлнэ;
Ядуугаас ангижруулах ажлын хариуцалгын дүрмийг хэрэгжүүлэн, хянан шалгах ажлыг сайтар хэрэглэн, ядуугаас ангижруулах үүргийг биелүүлж, ядуугаас ангижруулах харалтыг тогтсон хугацаанд биелүүлэхийг үнэн батална.
Тогтсон харалтынхаа тусад эргэлзэлгүй урагшилж, үүрэг хариуцлагаа эрс гүйцэтгэнэ. Өвөр Монголын ардын амьдралын бүтээн байгуулалтын агуу их төсөв төлөвлөгөө тодрон илэрлээ —
“Иргэдийн амьжиргааны төвшиийг дээшлүүлнэ. Ядуугаас ангижруулах боомт шувтлах үүргийг амжилттай биелүүлж, орлогын зөрөөг багасган, дунд зэрэглэлийн орлоготой хүний харьцааг дээшлүүлэн, хот хөөдөөг хамарсан, олон нийтийн үйлчилгээний системийг төгөлдөржүүлэн, хот хөөдөөгийн суугааль иргэдийн орлого ба олон нийтийн үндсэн үйлчлээг бүх улсын дундаж түвшинд хүргэнэ”.
