solongonews
Ши Жиньпин Лаосын ерөнхий сайдтай уулзав
2016-12-01 21:24
Ши Жиньпин Лаосын ерөнхий сайдтай уулзав.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад Лаос дипломат харилцаа тогтоосон 55 жилийн турш хоёр орны уламжлалт найрамдал өдөр ирэх тусмаа гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа хурдтай хөгжсөн нь хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээсэн төдийгүй тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр үзүүлсэн юм. Хятад улс Лаосыг сайн хөрш, сайн найз, сайн түншээр үзсээр ирсэн бөгөөд Лаостай хамт хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байнга хөгжүүлж, хоёр орны хувь заяаны хамтын цогцыг бий болгоход Хятад улс бэлэн байна гэжээ. 
 
Дунг Дони ХКН-ын XVIII сонгуулийн VI бүгд хуралд амжилттай хуралдсанд баяр хүргээд, Лаос Хятад дипломат харилцаа тогтоосон 55 жилийн турш хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэнд баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл