Өнөөдөр буюу 04-р сарын 15-ны үдээс хойш Ши Жиньпин Вьетнамд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүллээ.
Ханой хотоос явах үед нь Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Чин, Вьетнамын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Тран Кам Ту, Вьетнамын Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв хорооны тамгын газрын дарга Ле Хоай Трунг зэрэг Вьетнамын нам, засгийн удирдагчид болон орон нутгийн төлөөлөл нисэх онгоцны буудалд үдэн гаргажээ. Тухайн нутгийн ард олон, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагын төлөөлөгчид, гадаадад сурч буй оюутнуудын төлөөлөл улаан хөндлөн бичээс өргөж, Вьетнамд хийсэн Ши Жиньпиний айлчлал бүрэн амжилттай болсонд халуун баяр хүргэлээ.
